Абдул Каримд хотын дарга Э.Бат-Үүл захидал илгээжээ
2015-12-08

 
Ил захидал
 
Монгол Улсын иргэн Абдул Карим Забон  танаа
 
Эрхэм Абдул Карим Забон танд энэ өдрийн мэнд хүргэе.


          Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/48 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 29 дүгээр тогтоолоор “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу 2015 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр нээлттэй болсон дуудлага худалдаагаар энэхүү барилгыг Монгол Улсын иргэн Абдул Карим Забон  та 24 тэрбум төгрөгөөр үнэлж, худалдан авахаар болсон.

            Гэвч хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчилж авахаасаа татгалзаж, гэрээгээ цуцлахаар шийдсэнээ  мэдэгджээ. Чухам таны шийдвэрийг юу ингэж өөрчилснийг мэдэхгүй юм. Хэрэв цахим сүлжээгээр тархсан элдэв үг яриа, сошиал ертөнцөд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн олон талын байр суурь таныг ийм шийдвэр гаргахад хүргэсэн бол туйлын харамсалтай байна.
 

            Монгол Улс бол ардчилсан орон. Хүн бүрийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь хуулиар баталгаажсан улс.  Иргэд нь хэн нэгний харцаар 100 хувь нэг байр суурь илэрхийлдэг, эсвэл санаа бодлоо хэлэхээсээ айж эмээдэг дарангуйллын нийгмээс хэдийнэ ангижирсан эрх чөлөөт орон. 
 

           Хүн төрөлхтөн интернэтийн эрин зуунд амьдарч, хүмүүс цахим сүлжээнд хэнээс ч хараат бусаар оршин байж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг болсон байна. Нэрээ нууж, нүүрээ халхавчилсан хэн ч, юу ч хамаагүй ярих, хэлэх эрхийг “сошиал сүлжээ” л хүмүүст олгожээ. Магадгүй цахим ертөнцөд сэтгэцийн хувьд эрүүл бус, террорист, фашист, коммунист, нацист үзэлтнүүд ч  цөөн хэсгийг бүрдүүлж байхыг үгүйсгэхгүй. Тэд юу бодсоноо хэлнэ, баримталж буй байр суурь нь хичнээн ичгүүр сонжуургүй байлаа ч илэрхийлнэ.  Энэ бол зөвхөн монголчуудад илрээд буй “өвчин” бус дэлхий нийтээрээ ийм цаг үетэй нүүр тулсан байна.
 

        Өнөөдөр Монгол Улсад цахим сүлжээнд “амьдрагсад” найз, нөхөд, энгийн иргэнээс эхлээд Ерөнхийлөгчөө хүртэл элдвээр  хэлж, заналхийлнэ.  Хотын дарга миний хийж буй ажил, явуулж буй  үйл ажиллагааг шүүмжилнэ, харлуулна. Гэвч энэ бол ардчилсан улсад хорьж, цагдаж болохгүй эрх чөлөөний л нэг.
 

            Хэрэв өмчтэй болсны төлөө танд ямар нэгэн байдлаар бодит заналхийлэл, дарамт шахалт ирсэн бол хууль хяналтын байгууллагад хандаж, шалгуулах боломж бий.  Учир нь Монгол Улс иргэдээ яс үндэс, гарал угсаа, хөрөнгө чинээ, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй гэдгээ Үндсэн хуулиараа тунхагласан билээ. Тиймээс ардчилсан Монгол Улсын иргэн төдийгүй Монгол Улсад бизнес эрхэлж буй гадаадын иргэдийн хэний ч эрх, эрх ашиг хуулиар хамгаалагддаг гэдгийг танд хэлмээр байна.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
Э.БАТ-ҮҮЛ 
Shuud.mn
Сонин хачин
bel sabah fyzdah mini:
buural mynguujin mini bod l doo hot dotor bagon yavuulna gj yaj tenegtev hognii uut yalaa daa gerel dohio shinechilj saihan ajil hiisen ch arav dahin iluu uneer hiij ulsaa yaj hohirooloo doo teheer tanii ajiliig shuumjilsen humuusiin burr yu ain malaa
2015-12-09
Зочин:
ард түмэн үгүй гэж хэллээ гэтэл яагаад террор фашист нацистаар нь дуудав ер нь энэ хүн хэний төлөө зүрх сэтгэлээ зориулж хэнийг хайрлах ёстой вэ гэдгээ мэддэггүй бололтой наад бөгсөн доор чинь байгаа сандал дээр чинь муулаад элдвээр хэлээд байгаа ард түмэн чинь суулгасан түлхээд унагахаа мэднэ харин та хаа байсан хэнтийд ууланд гаргаагүй хэн нь мэдэгдэхгүй бөлцөн нүдтэй хүнийг өмөөрч энд камерын өмнө шоудах хажууд байгаа балгас болсон байшинг хэний мөнгөөр авч байгаа нь мэдэгдэхгүй ямар шалгуураар монгол улсын иргэн болсон нь мэдэгдэхгүй хүнд хайрын захиа илгээж суух хүн мөн үү
2015-12-08
зочин:
Зөв хөөБат үүлээ. Эрх чөлөө нь дэндсэн увиагүй этгээдүүдийн гүтгэлэг дайралтын эсрэг зогсож чадаагүй тэр настай хүнд хандсан чинь зөв. Энэ балай юмнуудын ард нь МАН-ынханы мафийн бүлэглэл зогсож байгаа шүүдэ. Тэр барилгыг МАН-ынхан хоорондоо булаацалдаж байгаад Энхбаярыгаа шоронд оруулаа биз дээ. Идэж ханадаггүй МАНГАС-ууд даа базарваань.
2015-12-08
basan:
Монголчуудад хэрэгтэй мөнгө бсан юм Даанч тамын тогооны үхэрүүд тал талаас нь ил далд олон аргаар мэрээ байлгүйдээ
2015-12-08
Хүрэл:
Батүүл гуай мөнгөнд нь болоод л бөгс долоож байхгүй юу
2015-12-08
baabar:
Uurt n l bich l de.zaaval ingej sonin hevleleer zahidal bichekh hereg bga ch ugui ch yum uu
2015-12-08