Цэргийн ажиллагааны үеэр 24 иргэн амиа алджээ
2015-12-08

Британийн “Торнадо” сөнөөгч онгоцууд Сири улсад цохилт өгсөөр байна. Тэгвэл Британийн агаарын ажиллагааны үеэр Сирийн 24 иргэн амиа алдсан хэмээн АНУ тэргүүтэй эвслийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

 

Сөнөөгчид Сирийн хойд хэсгийн Хасака мужийн Аль Хави хотноо цохилт өгч байгаа бөгөөд өчигдрийн цэргийн ажиллагааны үеэр дээрх иргэд амиа алдсан хэмээн Пентагон уламжлав. Британийн Батлан хамгаалах яам энэхүү мэдээллийг батлаагүй ч тус улсын хүний эрхийн байгууллагууд “Сирийн 24 иргэн амиа алдсан” хэмээн сэтгүүлчдэд мэдээлжээ. Мөн агаарын ажиллагааны үеэр Сирийн армийн гурван цэрэг амь үрэгдсэн гэдгийг Дамаскийн удирдлагууд баталсан байна.

 

Гурван хоногийн хугацаанд Британичууд хэт даврагчдын эзэмшлийн 70 гаруй объектийг устгажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Odoo tegeed:
Engiin irgediig bombogdoh n ali ch tom gurnii erhiin asuudal bolj bnda Ene yalzarch guitssen delhii hedii boltol tewchih boldoo hoorhii
2015-12-08