“Оны хүн”-ээр хэн тодрох вэ?
2015-12-08

“TIME” сэтгүүл 1990 оноос хойш оны онцлох эрхмийг тодруулж, зургаар нь нүүр хуудсаа чимдэг уламжлалтай болсон билээ. Тэгвэл тус сэтгүүл маргааш энэ жилийн “Оны хүн”-ийг тодруулахаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус сэтгүүлийн редакци өчигдөр цахим сайтаараа дамжуулан “Оны хүн” болох магадлалтай найман нэр дэвшигчийг нийтэд танилцуулжээ.

 

Тэрбумтан Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Германы Канцлер Ангила Меркел, Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани, “UBER” компанийн үүсгэн байгуулагч Трэвис Каланис, реалити шоуны од Кайтлин Женнер, Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади болон өнгөт арьстнуудын эрхийн төлөө тэмцэгч “Black Lives Matter” хөдөлгөөн нэр дэвшсэн байна.

 

“TIME.com” сайтад санал хураалт явагдаж байна. Урьдчилсан байдлаар В.Путин, Трамп, “Black Lives Matter” хөдөлгөөн “Оны хүн”-ээр тодрох магадлалтай байгаа аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
мэдээж путин шүү дээ. түүний рейтинг дэлхийд өндөр байгаа.
2015-12-08
bats:
Putin bolnoo
2015-12-08
End sanalaa ugch bailee Bi ALi bagdadad ugchihluu.:
httpwww.today.comnewstimes-person-year-2015-caitlyn-jenner-donald-trump-isis-join-t59931
2015-12-08
зочин:
мэдээж Путин түүнтэй өрсөлдөх лидер үнэндээ алга
2015-12-08
irgen:
Ard tumnee bodohgui uhelruu tulhej baigaa huniig ony ontsloh huneer shalgaruulahgui bailgui dee? ner toriin hoinoos yavdag Yronhiilogch shuu dee?
2015-12-08
Зочин:
путин путин бас дахих путин гэж мэд
2015-12-08
Зочин:
Путин байхаа
2015-12-08