ИХШХЕГ өргөдөл, гомдлыг цахимаар авдаг боллоо
2015-12-08

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандсан өргөдөл, гомдлыг цахим хэлбэрээр хүлээн авдаг боллоо.

 

Цахимаар өргөдөл, гомдол гаргахдаа овог, нэр, оршин суугаа газрын хаяг, буцах цахим шуудангийн хаяг, утасны дугаар, огноо зэргийг тодорхой бичих, дурдсан асуудал болон бусад хавсаргасан баримт бичгийг  үнэн зөв явуулах шалгуур үзүүлэлтийг хангасан байх шаардлагатай.

 

Иргэд цахим хэлбэрээр өргөдөл, гомдол илгээхдээ энд дарж нэвтэрнэ үү. Мөн өргөдөл, гомдолтой холбоотой асуудлаар  976-9804-0039 утсанд хандаж болох аж. 

 

 

Shuud.mn
Сонин хачин