Метронд халдлага үйлдсэн этгээдийг шүүж байна
2015-12-08

Их Британийн нийслэл Лондон хотын метронд энэ сарын 6-нд хутгатай этгээд халдлага үйлдэж, гурван хүнийг шархтуулсан билээ. Гэмт этгээдийг цагдаагийнхан баривчилсан бөгөөд түүнийг шүүх хурал өнөөдөр эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээлэв. Тэрбээр халдлага үйлдэх үедээ “Сирийг чөлөөл. Сирийн эрх чөлөө” хэмээн хашгирсан байна. Халдлагын дараагаас Лондон хотын хамгаалалтыг сайжруулахыг Ерөнхий сайд Дэвид Камерон үүрэгджээ.

 

Халдлага үйлдэгч нь Сомаль улсын иргэн аж. Түүний нэрийг Мухаудин Мир гэдэг бөгөөд 29 настай. 2009 оны долоодугаар сард Британид цагаачлан ирж, тусламжийн төвд хамгаалагчаар ажилладаг байжээ. Тэрбээр шүүх хурлын үеэр “Би Сирийн ард түмнийг төлөөлөн халдлага үйлдсэн. Хүмүүсийг гэмтээхийг хүсээгүй ч тэд намайг доромжилсон” гэж мэдэгджээ.

 

Шүүх хурал эхлээд удаагүй байхад Иракийн хэт даврагч ”Халифын вант улс” бүлэглэл твиттертээ “Мир бүү санаа зов. Аллах чамайг хамгаалах болно” гэж жиргэсэн байна.  Мөн тус бүлэглэл Мирийг өөрийнх нь дайчин гэж мэдэгдсэн аж.

 

Хэт даврагчдын мэдэгдлийг Мир үгүйсгэж, “Өнгөрсөн онд тус бүлэглэлийн дайчин гэх эрэгтэй уулзаж байсан” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хахаха:
Жаргалтай газар хүн тогтохгүй ээ гэж энэ хар сармагчин Сомалидаа турж үхэх байж магадгүй тэндээ бас гайгүй айлын хүүхэд байсым байгаа биз одоо ч арьсаа хуулуулж байгаа биз хэхэхэ
2015-12-09