Лабораториудад ур чадварын сорилт хийжээ
2015-12-08

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа итгэмжлэгдсэн төрийн болон хяналтын байгууллагын сүлжээ лаборатори, орон нутаг, хувийн өмчит лабораториудыг гадаад хяналтад хамруулан, ур чадварын түвшинг нь тогтоожээ.

 

Энэ нь лабораториудын ур чадвар, дадлага туршлагыг хөндлөнгөөс үнэлж, шинжилгээний ур чадварыг нь дээшлүүлэх, үйлчилгээнийх нь чанар, бие даасан байдлын баталгааг хангахад туслалцаа үзүүлэх зорилготой юм.

 

Энэ оны эхний ээлжийн сорилтод нян судлалын 65, химийн 42, ургамлын эрүүл ахуйн хорио цээрийн 14, хоёрдугаар ээлжид нян судлалын 69, химийн 39,  ургамлын эрүүл ахуйн хорио цээрийн 17 лаборатори хамрагдаж үнэлүүлсэн байна. Жил бүр зохион байгуулах дээрх хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн дотоод хяналт, хяналтын байгууллагын харьяа лабораториуд микробиологи, хими, ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн чиглэлээр хамрагдаж байх аж.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин