Энэ сарын 29-нд бүх нийтээр амарна
2015-12-09

Монголын төрийн тусгаар тогтнол, дахин сэргэн мандсны түүхт  104 жилийн ой 12 дугаар сарын 29-ний өдөр тохионо. Эл өдрийг Монгол Улсын Их Хурал 2007 оны наймдугаар сарын 16-ны өдөр “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “5.1.14. Үндэсний эрх чөлөөний өдөр. 12 дугаар сарын 29” гэсэн заалт нэмж баталсан билээ. 

 

Ийнхүү жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдрийг Монгол төрийн тусгаар тогтнол, дахин сэргэн мандсан өдөр хэмээн тэмдэглэж, бүх нийтээр амарч байхаар тогтсон.

 

Тэртээ 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ны өдөр Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл өгч, таван яам бүхий Засгийн газрыг байгуулж, 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин улсын ноёрхлыг эцэс болгож, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан, монгол төр дахин тусгаар тогтнолоо сэргээн тунхаглан зарлаж байжээ.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
амралт:
амралт хэтэрсэн болохоос багадасан биш ш дээ
2015-12-09