Л.Энх-Амгалан тойрогтоо ажиллаад “завгүй”
2015-12-09

Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүгнэлтийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр хэдэнтээ төлөвлөөд хойшлогдсон. Учир нь шалгалтын дүгнэлтэд ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зураагүй гэх тайлбар хийсэн юм. Өнгөрсөн долоо хоногт хамтарсан байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх байсан ч ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан орон нутагт томилолтой явсан тул дахин хойшлуулсан. Байнгын хорооны гишүүд ажлын хэсгийнхнийг гаргасан дүгнэлтдээ саналаа нэгтгэж, гарын үсэг зурж орж ирэхийг даалгасан билээ.  Харин энэ долоо хоногийн хуваарьт ажлын хэсгийнхэн хуралдах төлөвлөгдсөн байв. Гэвч ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан ирээгүй, эзгүй байсан тул мөн л хойшлогджээ. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар ноцтой зөрчил илэрсэн талаар мэдээлэл хийсэн ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан тойрогтоо ажиллаад завгүй яваа бололтой. Нэгдсэн чуулганы үеэр тойрогтоо ажиллаж, төрийн ажил гацаалаа хэмээн шүүмжлэн бухимдах гишүүд  ч  байна лээ.

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Сонгууль дөхөж байна. Нөгөө мөнгөн бороо, архиараа дайлж байгаа юу? 20 000 тарааж байгаа юу,сонгуулийн хахуульчин гишүүн
2018-04-26
Зочин:
ЭНЭ ЛУЙВАРЧИН ХУЖАА ХӨВСГӨЛӨӨС ДАХИН СОНГОГДОНО ГЭЖ БОДООД БАЙГАА ЮМ БАЙХДАА
2015-12-09
Амгалан:
Гишүүд бухимдах нь зөв, төрийн ажил хйидэг гэдгээ мартан дахин төрд үлдэж үймүүлэх санаатай тойрогтоо гурил тарааж хүн хулихдаж явдаг нь зүйд нийцэх үү, иймэрхүү хүмүүсийг төрийн ажил хийлгэхгүй байх хэрэгтэй.
2015-12-09