Ясүкүни сүмд халдсан этгээдийг баривчилжээ
2015-12-09

Японы нийслэл Токио хотноо байрлах Ясүкүни сүмд өнгөрсөн сарын 24-нд дэлбэрэлт болсон билээ. Дэлбэрэлт сүмийн зүүн хаалганы дэргэдэх нийтийн бие засах газарт болсон юм. Цагдаагийнхан дэлбэрэлтийг зохион байгуулсан этгээдийг баривчилсан тухай “www.koreatimes.co.kr” мэдээллээ.

 

Баригдсан этгээд Өмнөд Солонгос улсын иргэн 27 настай аж. Токиогийн цагдаагийн газраас “Бид гэмт этгээдийг баривчилсан” гэж мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөө эрс татгалзжээ.

 

Ясүкүни сүмд Японы эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө дайнд оролцож, амь үрэгдсэн 2.5 сая цэрэг, офицерын нэртэй дурсгалын самбар хадгалагддаг юм. Дурсгалын самбаруудын дунд дэлхийн II дайны 14 цэргийн гэмт хэрэгтний нэр бичээстэй байдаг хэмээн олон улс шүүмжилдэг. Японы эзэнт гүрэнд дарлагдаж байсан Хятад, Өмнөд Солонгос улс тус сүмд цэргийн гэмт хэрэгтнүүдийн шарил хадгалагддаг хэмээн буруутгаж, сүмийг хаахыг шаардсаар байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ter cvmd ochij xvndetgel vzvvlnee
2015-12-09