БХЯ-ны удирдлагууд төсвийн мөнгөөр зугаалжээ
2015-12-09

Авлигатай тэмцэх газар Батлан хамгаалах яамны удирдлагуудтай холбоотой иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлын мөрөөр хяналт шалгалт хийжээ. Тус яамны удирдлагууд нь гадаад улсад албан ёсны айлчлал хийхдээ өөрийн хамаарал бүхий этгээдийг дагуулан явж, нислэгийн тийзний зардлыг төсвийн хөрөнгөөс гаргаж шийдвэрлэсэн нь Дипломат байгууллагын тухай хууль болон “Төрийн ёслолын журам”-ыг зөрчсөн байна. 

 

Тиймээс зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, Батлан хамгаалах яамны төсвийн хөрөнгөөс хууль бусаар гаргасан 6.198.100 төгрөгийг төсвийн орлогод буцаан төлүүлэхээр болжээ.  

Shuud.mn
Сонин хачин
tuvshinjargal:
zuitei davarsan yumnuud tumnii mongoor tegj garaa ugaagaad baihda yadgiin oshoo nemj torguul tavih heregtei
2015-12-09