Өнөөдөр болох үйл явдлын тойм
2015-12-10

Төрийн ордонд

09:00 цагт 21 аймгаас ирсэн Удирдах ажилтнуудын зөвлөгөөн болно.

 

Засгийн газрын 11-р байрны 514 тоот танхимд

11:00 цагт Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан ХЭҮК-оос хэвлэлийн бага хурал зарлалаа. Хүний эрхтэй холбоотой сонирхолтой мэдээллүүд өгөх тул та бүхэн өргөнөөр ирж сурвалжлана уу. Холбоо барих утас 88026226

 

Хөшөөнд цэцэг өргөнө

11:30 цагт Олон улсын хүний эрхийн өдөр, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.

 

ШӨХТГ-т

10:30-11:00 цагт СӨХ-ийн талаар мөнхийн гомдол, санал хүсэлт ШӨХТГ-т өдөр, цаг, минут тутамд ирж байдаг. Иймд ШӨХТГ-ын зүгээс "Шилэн СӨХ" буюу айл хоорондын амьд харилцаа үүсгэх facebook группыг СӨХ болгонд нээж өгч, хурлаа хэрхэн зохион байгуулах, гомдлыг хэрхэн гаргах гээд иргэдэд боломж бололцоог гаргаж өгч байна. Энэ талаар мэдээлэл авч, СӨХ-ийн хүмүүстэй уулзаж болно. 91021020

 

Улаанбаатар зочид буудлын 6-н давхрын "Өргөө" танхимд

09:00 цагт Олон улсын "Хүний эрхийн өдөр"-ийг тохиолдуулан АИФО Италийн төрийн бус байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газар Монголын Аутизмын Холбоотой хамтран уулзалт хэлэлцүүлэг болно. Тус хэлэлцүүлэгт ЭМСЯ, ХАХНХЯ, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах "Тэгш дүүрэн" хөтөлбөр, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв зэрэг байгууллагууд оролцоно. Холбоо барих утас №99095302, 89008516

 

МН мэдээллийн төвд

11:30 цагт "Театр хүний эрхийн төлөө" төслийн хаалтын ажиллагааны хэвлэлийн хурал болох гэж байна. Хуралд Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, УДЭТ-ийн уран сайхны удирдагч, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, Глоб интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал нар оролцоно.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин