Галд өртөж нас баржээ

img

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын гудамжинд иргэн Б-ийн байшин шатаж, 16 настай эмэгтэй А галд өртөж нас баржээ. 

 

Галын дуудлага онцгой байдлын албанд 03:57 цагт иржээ. Гал унтраах, аврах 18, 26 дугаар ангийн алба хаагчид дуудлагын дагуу очиж гал түймрийг унтраасан боловч, эмэгтэйг аварч чадаагүй байна.

 

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст шалгаж эхэлжээ.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ