МАН-ын гишүүд хуралдаанд суусангүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа 2 цаг шахам хойшилж эхлэв. Хуралдаан 39 гишүүний буюу 52.3 хувийн ирцтэйгээр эхэлж байна. Хуралдаан УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд оролцоогүй байгаа юм. Тус намын бүлэг эрх баригчдаас Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхийг шаардаж, хариу ирүүлтэл байнгын хороо, чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.
УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцууллаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ