Элчин сайд Т.Лхагвадорж АСЕФ-ын захирагч болжээ
2015-12-10

 

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрийн Лхагвадоржийг Ази-Европын сан (АСЕФ)-д Захирагчаар томилжээ. Түүнийг Ази-Европын сан (АСЕФ)-д Захирагчаар аравдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулах болсон тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн албан захидлыг АСЕФ-ын Гүйцэтгэх захирал Жан Янь-д гардуулжээ. 

 

АСЕФ-ын Гүйцэтгэх захирал Жан Янь Элчин сайд Төмөрийн Лхагвадоржийг Монгол Улсаас Ази-Европын сан (АСЕФ)-д Захирагчаар томилогдсон явдалд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Элчин сайд Т.Лхагвадорж Монгол Улс АСЕФ-ын үйл ажиллагаан дахь оролцоогоо цаашид эрчимжүүлэх талаар их зүйл хийх хэрэгтэй байгааг тэмдэглэж, энэ чиглэлд идэвхийлэн ажиллах болохоо мэдэгдэв.

 

 

Shuud.mn
Сонин хачин
saraa:
medlegtei chadaltai bolovsrol ondor saihan zaluu baina lee amgilt huse
2015-12-14