“Оны хүн”-ээр Меркел тодорлоо
2015-12-10

“TIME” сэтгүүл энэ жилийн “Оны хүн”-ээр Германы канцлер Ангила Меркелийг тодруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Канцлерийн зурагтай сэтгүүл өнөөдрөөс эхлэн худалдаан гарч эхэлжээ.

 

Сэтгүүлийн редакци канцлерийг сонгосон шалтгаанаа “Меркелийн санаачлагаар энэ онд “Нормандын дөрвөл” уулзаж, Украинд буцалтгүй тусламж үзүүлсэн. Мөн Герман энэ онд 950 мянган дүрвэгчийг хүлээн авсан. Энэ бүхнийг Канцлер санаачилсан” гэж мэдэгджээ.

 

Харин удаах байранд Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади бичигдсэн байна. Түүний дараа тэрбумтан Дональд Трамп жагсчээ.

“Оны хүн”-ээр тодрох магадлалтай ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уг жагсаалтад тавдугаар байрт жагссан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин