Австралид халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ
2015-12-10

 

Сидней хотын цагдаагийнхан террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хоёр этгээдийг гэрээс нь баривчилсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Баригдсан этгээдүүд 15, 20 настай аж.

 

Цагдаагийн газраас “Тэд халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг тогтоосон. Гэрээс нь галт зэвсэг болсон” гэж мэдэгджээ.  Өнгөрсөн онд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Ерөнхий сайд асан Тони Эбботын Засгийн үед Австрали улсад халдлага үйлдэхээр заналхийлж байсан билээ.

 

Тус улсын цагдаагийнхан дээрх заналхийллийн дараа террористуудыг орон даяар эрэн сурвалжилж, хяналтаа сайжруулаад байсан юм.Сири улсад цохилт өгч буй олон улсын эвсэлд Австрали нэгдсэний дараа хэт даврагчид тус улсыг удаа дараа заналхийсэн билээ.

 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд Сидней хотноо байрлах кафег нэг этгээд барьцаалсан юм. Барьцаалагч дээрх бүлэглэлийн дайчин болохыг тогтоогоод байгаа юм.  

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хэхэх:
2 бацаан арьсаа хуулуулах байхдаа
2015-12-11