МАН Ард нийтийн санал асуулгын хуулиар завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр байлаа. Энэ хуулийн төслийг хэлэлцэх үед МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Манай бүлэг тав хоногийн завсарлагыг энэ хуулийн төслөөр авч байна” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “МАН-ын бүлгийн шийдвэр мөн үү. Хуульзүйн үндэслэлтэй юу” гэсэн юм. Үүнд МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Манай бүлгийн шийдвэр. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бид тайлагнах албагүй” гэсэн юм.
Ийнхүү Ард нийтийн санал асуулгад явуулах хуулийн төслөөр МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.Мөн Нийгмийн даатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар МАН завсарлага авч байгаагаа мэдэгдлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ