Трамп руу бүргэд дайрчээ
2015-12-10

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Бүгд найрамдах намаас нэр дэвших сонирхолтой байгаа тэрбумтан Дональд Трампийг бүргэд айлгасан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр америкчуудын бэлэгдэл бүргэд шувуутай зургаа авахуулж, сурталчилгаандаа нийтэлжээ. Зураг авахуулах үед бүргэд тэрбумтан руу дайрч, гэмтээх шахсан байна.  

 

Зураг авалт дууссаны дараа Трамп твиттертээ “Бүргэд намайг үнэхээр айлгалаа. Би их айлаа. Хамгийн сүүлд хэзээ ингэтлээ их айснаа санахгүй байна” гэж жиргэжээ.

 

Трамп “TIME” сэтгүүлээс тодруулсан “Оны хүн” жагсаалтад гуравдугаар байрт жагссан билээ. Тус жагсаалтыг Германы канцлер Ангила Меркел тэргүүлсэн юм. Трамп уг жагсаалтын тухай “Миний төлөө саналаа өгсөн бүх хүнд баярлалаа. Олон улс намайг үнэлж байна. Тиймээс америкчууд миний төлөө саналаа өгөх хэрэгтэй” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
purevsuren:
Amerikiig suiruulex yum bol songogdoosoi
2015-12-11
zochin:
Balai terbumttan.eniig songovol amerik yndsendee duusna.
2015-12-10