Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх ёслолд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат болон Ж.Батмөнх агсны төрөл төрөгсөд оролцов.
Хөшөөнд цэцэг өргөх үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат "Жил бүрийн Ардчиллын өдрөөр энэ хүний түүхэн гавьяаг бид дурсаж, хөшөөнд нь цэцэг өргөдөг уламжлалтай. Улстөрийн хоригдолгүй, буун дуугүй, улстөрийн хэлмэгдүүлэлтгүй, хүний амь насны гарзгүй тайван замаар хувьсгал хийхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн гавъяаг нь бид үеийн үед санаж дурсаж явах учиртай" хэмээн хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ