Хэт даврагчидтай хэлэлцээр хийхийг хүсэв
2015-12-11

Сирийн сөрөг хүчний удирдлагууд олон нийтийн сүлжээний тусламжтай Риад хотноо Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй уулзаж, хэлэлцээр хийхийг хүссэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Сөрөг хүчин “Бидний уулзах цаг болсон” хэмээн мэдэгдсэн байна.

 

Ерөнхийлөгч Башар аль Ассадын туслахууд “Ройтерс” агентлагт “Босогчид болон хэт даврагчид уулзахаар тохиролцсон” гэж уламжилжээ. Гэхдээ энэхүү мэдээллийг тус бүлэглэлийн тэргүүн батлаагүй бөгөөд “Бид хэлэлцээр хийгчид биш” гэсэн байна.

 

2011 оны дөрөвдүгээр сард Сирийн сөрөг хүчин Ассадын дэглэмийг эсэргүүцэж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Тус жагсаал хүрээгээ тэлж, улмаас иргэний дайн дэгдсэн билээ. 2013 оны долоодугаар сард хэт даврагчид Сири улс руу халдаж, жилийн дараа тус улсын зүүн мужуудад хяналтаа тогтоосон юм.

 

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр “Хэт даврагчид Сирийн газар нутгийн 60 хувьд хяналтаа тогтоосон” гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин