Ардчилсан эрхээ эдэлсэн МАН
2015-12-11

 

Ардчиллын эрхийн өдөр буюу өчигдөр Монголын улс төрийн ууган хүчин МАН чуулганы хуралдааныг завсарлуулж, бусадтай хамтран жагсаал зохион байгуулж, “хар машин”-ыг шатааж жинхэнэ утгаар нь эрхээ эдэллээ. Өмнө нь иргэний хөдөлгөөнийхөн л жагсаалт зохион байгуулж, Төрийн ордон руу өндөг, улаан лооль шиддэг байсан. Тухайн үед эрх барьж байсан МАН гудамжны тэмцэл өрнүүлдэггүй, өрнүүлэх шалтгаан ч байхгүй байсан юм уу даа.

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригт товтой. Энэ хоёр өдөр УИХ дахь нам эвслийн бүлэг, байнгын хорооны хуралдаанаар шийдвэрт хүрсэн, бэлтгэсэн хууль тогтоомжийн төслөө  анхны болон эцсийн хэлэлцүүлэг хийж баталдаг дэгтэй. Харин энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдэд МАН болон “Шударга ёс” эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авлаа. 

 

Чуулганы хуралдаанаар энэ хоёр өдөр нийт 12 хууль тогтоомжийн төсөл хэлэлцэхээс ердөө ганцхан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Энэ нь өмнөх долоо хоногт чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн үед УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч хойшлуулсан ҮХЦ-ийн дүгнэлт. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг УИХ өчигдөр хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Хэрвээ энэ дүгнэлтийг хүлээж авбал иргэд өмчийн газраа эдийн засгийн эргэлтэд оруулж, банкны зээлийн барьцаанд тавих нөхцөлөөр хумигдахаас гадна  жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хүү 20 хүртэл хувиар эргэн нэмэгдэнэ гэж үзэж байгаа. ҮХЦ-ийн дүгнэлтээр “ өмчийн газрыг банкны барьцаанд тавьж, барьцаалуулагч тал гэрээгээ зөрчсөн тохиолдолд нотариат гэрчилсний үндсэн дээр барьцаалагчид шилжихээр байгаа” нь Үндсэн хууль зөрчлөө гэж үзсэн. Харин УИХ-ын гишүүдийн олонхи “орон сууцаа иргэд банкинд барьцаалан зээл авч болдог. Үүнтэй адил иргэн хүн өмчилсөн газраа банкинд барьцаалж зээл авч, эдийн засгийн эргэлтэд яагаад оруулж болохгүй гэж. Иргэн хүний өмчилсөн газар үхмэл хөрөнгө байж болохгүй.  УИХ ч Үндсэн хуулийн ямар нэг заалтыг зөрчөөгүй” хэмээж байсан.

 

Ийнхүү ганцхан асуудал шийдвэрлэсний дараагаар УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” болон “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд, харин хэлэлцэхээр төлөвлөсөн бусад асуудалд УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа.

 

УИХ дахь МАН-ын завсарлага авсан шалтгаан нь ирэх сонгуулийн жилтэй холбоотой. Сонгуулийн жилээс  6 сарын өмнө холбогдох хуульд өөрчлөлт оруулж болдог. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хүчинтэй хугацаа 20 хүрэхгүй хоногийн дараа дуусгавар болно.  Уг нь парламент Сонгуулийн тухай гурван хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Гэхдээ Х.Тэмүүжин нарын гишүүдийн Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ганцхан заалттай төслийг хэлэлцэн баталж, Р.Бурмаа нарын болон Су.Батболдын нарын хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойш тавиад байгаа билээ.

 

УИХ дахь МАН-ын бүлгээс Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, сонгогчдын саналыг зөвхөн  автомат машинаар тоолох бус гараар тоолж бататгахыг шаардаж байгаа. Тиймээс ч УИХ дахь МАН-ын бүлэг Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг шаардан чуулганы хуралдааныг бүхэлд нь завсарлуулж, парламентад суудалгүй бусад улс төрийн хүчнүүдтэй хамтран тайван жагсаалт зохион байгуулав.

 

МАН-ыг 2012 оны сонгуулиар парламентад цөөнх, сөрөг хүчин болгосон нь “санал тоолох хар машины буруу байжээ” гэж олон нийт ойлголоо. Гэхдээ тээр жил сонгуулийн өмнөхөн ч билүү МАН-ын удирдлагууд, шинэ залуу боловсон хүчнүүд нь гялалзсан хар машинаар жигдрэн, давхилдаад байсан. Зөвхөн санал тоолох  автомат машинаар зогсохгүй тэр жилийн сонгуулиар, одоо ч хөлөглөж яваа “хар машинууд”-аа бас шатаасан бол шоу биш шийдэл гэж олон нийтэд илүү бодитой ч байх байж уу.

 

Ер нь тэгээд “тэр Баяраа чинь өөрөө л ширээн дээрээс унасан юм байна лээ шүү дээ” гэж “Би чамд хайртай” киноны Дэлгэрийн аав Дамба гуай хэлдэг шиг МАН эрх барьж байх үедээ 2011 оны УИХ-ын сонгуулийн тухай хуульд “хар машинаар сонгогчдын санал хураалтыг тоолно” гэж батлаад, сонгуульд өвдөг шороодсон юм байна лээ шүү дээ.  

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
MONHCHULUUNII ZORIGT:
Er ni ene heruuliin alim bolood baigaa LUIBARIIN HAR mashiniig Bodi grup buyu odoogiin Zam teeberiin said M.ZORIGT oruulj irj Luibar hiisen shuudee ,ter hun bol nileedgui budilaanii ezen shuu shalgah heregtei baribchlah heregtei.
2015-12-14
зочин:
АРДЫН НАМЫНХААН, ТА НАР ГАР ЛУЙВАРГҮЙ БОЛ ҮХЛЭЭ ЮУ.УС,ТОГ ЦАХИЛГААНЫ АВТОМАТ ТООЛУУРААС БАС ТАТГАЛЗАХ УУ,НҮҮРС УУЛ УУРХАЙН АВТОМАТ ЖИН ,БЕНЗИН ШАТАХУУНЫ АВТОМАТ ТООЛУУРААС ТАТГАЛЗАХ УУ аан
2015-12-13
Зочин:
Ардчилал гэдэг чинь яг юу гэсэн үг вэ. Ойлгохоо байлаа. Улсаа унатал , иргэдээ хоосортол идэхийг хэлдэг юм уу, эсвэл хийсэн булайгаа ичих ч үгүй бусад руу чихэхийг хэлдэг юм уу, аль эсвэл хөлсний коммент бичигчидыг хэлдэг юм уу.
2015-12-12
bi:
Man gedeg mangas amid baisan tsagt. MONGOLCHUUD uudlukhgvi
2015-12-12
Зочин:
МАН гэж Исламын халифат байнаа
2015-12-11
high-tech securite:
Хар машины програмыг өөрчлүүлэх бол бидэнд хандана уу. Үйлчилгээний хөлсийг сонгуулийн дараа ажлын үр дүнгээр авах болно.
2015-12-11
о амараа:
2012 оны сонгуулийг бүх шатандаа эрх барьж байсан Ардын нам зохион байгуулсан биздээ,,,, яагаад хар машиндаа бурууг өгөөд байгаа юм бол,,, унасан бөхөд шалтаг мундах бишдээ
2015-12-11
о амараа:
2012 оны сонгуулийг бүх шатандаа эрх барьж байсан Ардын нам зохион байгуулсан биздээ,,,, яагаад хар машиндаа бурууг өгөөд байгаа юм бол,,, унасан бөхөд шалтаг мундах бишдээ
2015-12-11
Zochin:
MANam tur barij baihdaa heden oron suuts barij heden huniig oruulsan uym be. Odoo bolio icheechee. Er ni mongol ulsiig hugjuuleegui uls turiin hunchin bol MANam shuu dee odoo tegeed uy yariad bgan be.
2015-12-11
Bosoo:
Arga baril chini hotsorogdood bna.M.A.N garuudaa Ta nar tur barih buhii l hugatsaandaa eh oron ard tumnee 1t tavisan bol udiid yu gej ingeed hog shataagaad yvj bhad dee.Jagsahdaa hurtel hogoo tseverlehgui hot buzarlaad bh yumaa
2015-12-11
Zochin:
Ene Munkhbat odoo bolihoor uym daa. ene songuuliin huuliig 2011 ond hen batalsan uym be. Ene odoo uygaa ch meddeggui uym baih daa. Bayar Nyamdorj 2 oron dotroo zasch bgad batalsan huuli sh dee. Odoo tegeed ene Munkhbat ni uy yariad teneed bnaa. Uls orniig ard irgediig oron gergui bailgah ded butetsgui yaduu bailgah arga chini MAN-iin gol zorilgo sh dee. Tegej baij songuulid yalah gedeg l nam sh dee. Er ni MANam ene olon jil turd erh bariad uy hiisiin. Harin ch AN ene baga hugatsaand buh gazriig gereltei zamtai oron suutstoi bolgoloo sh dee
2015-12-11
Зочин:
МАН -ын ЕНД Мөнхбат гэж өвчтэй нөхөр байнаа. Энэ тэнэг жагсаалд МАН -ын ухаалаг хүмүүс болох Сү.Батболд Энх-амгалан Лхагважав Мөнх -оргил нар лавтай оролцоогүй дээ.
2015-12-11
oogii:
za bolij uz MAN iinhan tanai nam ch gesen tur barij uzsen yu hiisiin ta nar jinhene luivar hiideg bizdee ichmeer yum neh shudarga tsraialchihjee
2015-12-11
MONHCHULUUNII ZORIGT:
Er ni ene heruuliin alim bolood baigaa LUIBARIIN HAR mashiniig Bodi grup buyu odoogiin Zam teeberiin said M.ZORIGT oruulj irj Luibar hiisen shuudee ,ter hun bol nileedgui budilaanii ezen shuu shalgah heregtei baribchlah heregtei.