Согтуу явган зорчигч осолджээ
2015-12-11

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон явган зорчигч осолд өртжээ. Сонгинохайрхан дүүргийн нутаг Үйлдвэрчний эвлэлийн гудамж Орчлон хорооллын зүүн замд Т.Prius маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 45 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээсэн байна. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж эхэлжээ.

 

Уул нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон явган зорчигчид шийтгэл хүлээлгэхээр заасан.

 

54 дүгээр зүйл. Жолоочоос бусад замын хөдөлгөөнд оролцогч этгээд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих

 

54.5. Явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол 48.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж заасан байдаг.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин