Монгол туургатан боксчдын тэмцээн маргааш эхэлнэ

“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”( World Mongolians Global Association), Монголын боксын холбоотой хамтран “Монгол туургатан”-ын боксын анхдугаар их наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон билээ.
Энэхүү тэмцээн маргааш Монгол бөхийн өргөөнөө эхэлнэ. Тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Монгол Улсын 18-40 насны шилдэг боксчид Олон улсын AIBA дүрмийн дагуу оролцоно. Монгол туургатны ширэн бээлийтнүүд 49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг-ын жинд өрсөлдөнө.
Монгол Улсаас Г.Ган-Эрдэнэ, Г.Ариунболд, М.Чухал-Эрдэнэ, Т.Жалдасбек, М.Гандулам, А.Нурлан, Б.Төмөрхуяг, Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Э.Идэрхүү, Б.Мишээлт, Х.Тулга, Д.Отгондалай, Б.Жавхлан, О.Батхүү, Ц.Пүрэвсүрэн, Б.Чинзориг, Г.Баярхүү, О.Норовбал, Ц.Отгон-Эрдэнэ, Б.Түвшинбат, О.Батзориг, З.Энхзориг, Д.Давааням нарын тамирчид оролцох аж.
Харин ӨМӨЗО-оос тав, Халимагаас гурав, Тува, Буриадаас тус бүр зургаан тамирчин авхаалж сорихоор ирээд байгаа юм байна. Тэмцээн Олон улсын боксын холбооны дүрмийн дагуу тоглолт 3 минутаар, 3 раунд явагдах юм байна.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ