Манаан доор ”томоожих” Нийтийн тээврийнхэн
2015-12-12

Өдөр болгон хийж байдаг “гэнэтийн” шалгалт бий болж. Ширээний бүтээлгээ бүтээж,  шинэ махаа гаргаад төвөөс ирдэг шалгалтыг хүлээдэг шиг дүр зураг нийтийн тээврийн автобус компанийханд ирээд байх шиг.

 

Үгэнд ордоггүй тархигүй ахлах ангийнхныг ангиа даасан багш нь орон гаран нүд тавиад байдаг шиг. Нийтийн тээврийнхэн хэдэн автобусны жолооч нараа хүн мөргөөд гүүрнээс нисгэчихгүйн тулд байнга л шалгаж тагнаж байдаг ажлыг эхлүүлжээ.

21-р зуунд бол ичмээр дүр зураг л даа.  

 

Сая хүнтэй хотын нийтийн тээвэрт сахилга бат  тогтоохын тулд суурь шинэчлэл хэрэгтэй гэж хүн бүхэн хэлдэг. Энэ салбарт өөрчлөлт хийх гэдэг нүцгэн гараараа өргөстэй өвс зулгаахтай адил бэрх болсоныг ч мөн зөвшөөрч хуваалцах байна. Өөрчлөлт хийх гэж үзсэн Нийслэлийн нийтийн тээврийн удирдлага хэчнээн ч удаа чихнээсээ мушгиулав. Халтар төгрөг гартаа эргэлдүүлж хахир ааштай кондуктор нараас салж карт дардаг болгов. Овоо нэг дэвшил нэвтрүүллээ гэтэл бослого тэмцэл гаргаад л, дотроосоо орлогын мөнгөө хусаад л  үнэн засрахгүй. Архаг гэмээр хуучтай газар болжээ.

Камер хяналт тавихаар харах өнцгийг нь өөрчилчихөөд байнаа гэдэг чинь уулаасаа нийтийн тээврийн жолооч “боловсон хүчин”  нь ямар өнцгөөр үүрэг хариуцлагаа хараад байгааг харуулж байгаа хэрэг.   

 

Нийтийн тээврийн жолооч нарыг  мэргэшсэн жолооч гэдэг ангилалд оруулж үздэг юм шиг байгаа юм. Харагдаа ч гэмээр. Цалиндаа сэтгэл дундуур, гэр бүлдээ ч тийм таатай бус орчинтой олон жолооч байдаг.  Уух суух зуу татах гэнэтийн урилгаас барагтай бол татгалзахгүй саатаж маргааш нь улаан нүдтэй, шартсан дотортой жолоо мушгиад гарч байгаа нь олон байдгийг дотор нь ажиллаж байсан залуу ярьж л байсан. Удирдлага нь ах дүү анд нөхдийнхний гуйлтаар “ ажилд тэнцэхгүй гэсэн тодорхойлолттой” холуур гүйж явсан залууг дуудан шууд дэвшүүлэн автобус унаа өгч хүний амь насыг гарт нь атгуулах энүүхэнд гэж байгаа. Ийм байдлаар жолооч нар халагдаж солигдож, шинэчлэгдэж байгаа талаарх мэдээлэл дээрээ хаанаа хянагдаж байдгийг мэдэхгүй байна.   

 

Ямарч байсан туйлын уран сайхан жолоо мушгидаг жолооч энэ салбарт хэрэггүй. Наад зах нь мах биш хүн ачаад явж байна гэдгээ сайн ухамсарлах хэмжээний нас ухаан тогтсон хүн баймаар. Нийтийн тээврийн парк шинэчлэх бол мөнгөтэй байхад нэг улиралд л хийчих ажил . Харин тэр шинэ автобусыг хуучин архагууд бариад урсгал сөрөөд уралдаад эхлэхээр ямарч нэмэргүй. Осол аваар эрсдэл дуусахгүй. Манай архагууд шинэ тэрэгнийхээ хурдыг үзэн уралдаж гүүр далан дээгүүр харайлгахаасаа сийхгүй. Нийтийн тээврийн болох болохгүйд техникийн бүрэн бүтэн байдлаас илүүтэй хүний хүчин зүйл  их байгаа. Үүнийг тооцож жолооч нартай  зоригтойхон хариуцлага тооцож халаа солиог нь өндөр шалгуураар хиймээр.

 

Гадаад оронд ажиллаж амьдарч мөнгөний төлөө бус хүний төлөө, тэдний цаг завийг хэмнэх, ая тухтай байлгахын төлөө байдаг нийтийн тээврийг мэдэх олон залуус ажилгүй яваа.  Тэд нийтийн тээвэрт стандарт ямар чухал хийгээд энэ нь өндөр цалинтай даа бус хариуцлагаа ухамсарласан хувийн сахилга бат сайтай хүний хийдэг нэр төртэй салбарын  ажил гэдгийг  мэднэ. Яг энэ шалгуураар явцуурдаггүй юм аа гэхэд нийтийн тээврийн жолооч нарт боловсрол болоод туршлага нас намбаны асуудлыг өөр түвшинд гаргасан шалгуур тавих цаг болсон гэдгийг хаана хаанаа зөвшөөрөөд өөрчилмөөр.

 

Цагаан бээлий өмсөж, зангиа зүүчихсэн цэмцийтэл цэвэрлэсэн тохилог бүхээгнээсээ орсон зорчигч бүртэй мэндлээд байхаа больё. Цаг мөч бүрт аюулгүй байдлыг хангаж жолоо барьдаг болгох нь нийтийн тэвээрт  тулгарсан шаардлага болоод байна. Үүнийг олон удаагийн гэнэтийн болон байнгын шалгалтаар хийхгүй дээ. Суурь хүмүүжилтэй гэдэг шиг боломжийн боловсролын түвшинтэй өөртөө тавих хяналт тавих чадвартай, ийм талын мэдлэгтэй хүмүүсийг нийтийн тээвэрт шудрага шалгаруулалтаар оруулснаар хэрэгжиж эхлэх байх.

 

Үйлдэл хөдөлгөөн бүр нь ард тайван суугаа зорчигчдын амь нас аюулгүй байдалтай холбоотой гэдэг ухамсарыг  сахилгын арга хэмжээгээр бий болгоно гэвэл худлаа гэдгийг долоо хоног бүрт тогтмолжоод байгаа автобусны жолооч нарын осол аваар хэлээд байгаа юм биш үү.

Хорин жил жолоо мушгисан байлаа гээд давхиад сурчихсан нөхөр бол дэмий.  Зай гарвал гүйцэж түрүүлчих гээд л уралдаад эхлэнэ. Ямар нэг хэмжээгээр архи хэрэглэдэг бол бүүр аюултай. Наад зах нь жолооч нар гар утсандаа чихэвч хэрэглэж хэвшээгүй.  Зүүн гартаа утсаа барчихаад баруун гараараа араа жолоо мушгих араа залгах хоёроо зэрэг зохицуулангаа тав арван буудал буу халчихдаг дэндүү гэмээр дүр зураг хэвийн үзэгдэл болчихсон байгаа.

 

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцан орлогч Н.Гантөмөр “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга харицлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг энэ сарын 05-ны өдөр гаргасан юм байна. Уг даалгавраар нийслэлийн Тээврийн газар болон гэрээт байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллахыг үүрэг болгосноор нийтийн тээврийн 60 гаран байцаагч нар гэнэтийн шалгалтыг өдөр бүр хийж байгаа гэсэн.  Энэ бэлэн байдалд нөгөө жолооч нар маань бас өндөржүүлсэн байдалд “хашир” байж ганц сарыг томоотой өнгөрөөнө биз . Тэгээд юу өөрчлөгдөх вэ дээ.

 

Жолооч  Дорж зуу татахаас  буцддагүй хэвээрээ. Нэгийгээ аргалж  ээлжгүй давхидаг нь хуучнаараа. Дарга нар даамлууд нь жижиг зөрчлийг нь аргалдаг  найзан дундаа . Нэг нь дандаа манах мэт шалган, нөгөө хэд нь  зөрчлөө нуун бултаж давхисан дүр зурагтай энэ нийтийн тээврийнхэн үнэндээ муур хулганы үлгэр шиг юм болж байна.

Жолооч нарыг нь зоригтой өөрчлөх хэрэгтэй. Нийтийн тээвэрт шинэ гялтгар автобус олныг оруулж ирэхээс өмнө хүний хүчин зүйл хамааралд нь шинэчлэх юм их байна  Н.Гантөмөр даргаа.

 

Б.Хэгжүүн

 

    

Shuud.mn
Сонин хачин
зочин:
МАН засаг барьж байхдаа микроавтобусны жолооч гэсэн хэсэг галзуу хулгана шиг залуучуудыг том оворын автобуснууд бариулаад төв замд тавьчихсан юм шүү дээ. Одоо тэд нар л энэ нийтийн тээвэр гээч юмыг холион бантан болголоо.
2015-12-13
Нямаа:
1970-1980 -аад онд Яармагийн шугаманд сахал Ёндон хэмээх дунд насны нэгэн жолооч автобус барьж байсныг тэр үеийн хүүхэд, залуус, хөгшид бүгд андахгүй байх. Соёлтой харьцаатай, алиа хошин үгтэй нэгэн байж билээ. Автобус нь үргэлж цэвэрхэн. Тэн үед автобус бүрт чанга яригч байгаагүй байх. Тэр чанга яригчаар буудлын нэрийг хэлж, буухад бэлдэхийг эелдэгээр зарлахын зэрэгцээ хүмүүст хүргэх мэдээлэл, шаардлагаа хошиноор хэлдэг, тоормос гишгэхдээ хүртэл урьдчилан анхааруулдаг байсан нь санагдаж байна. Одоо ийм жолооч даанч алга даа
2015-12-13
zorro:
Сутай буянт гэж аймар автобусууд байна өдөр болгон хэл ам татлаад
2015-12-13
gomo:
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхөө гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан.
2015-12-12
zochin:
hynii ami teej yawaagaa meddeggyi uhamsar doroi hymwsiig halaad ajilgyi hymwsee songon shalgaruulaad awaach ajil hiie gesen hyn zunduu bn
2015-12-12
Зочин:
Ажил хайсан хүмүүс зөндөө байна цаана чинь
2015-12-12
Зочин:
Маш харуйцлаггуй хумуужлийн доглдолтой боловсролгуй улсууд байдаг чанга хянаж шууд халаад байх хэрэгтэй
2015-12-12
Зочин:
Ганц нийтийн тээврийнхэн ч биш. Монголчуудын сахилга бат, дэг журамгуй байдлын тод жишээ нь нийтийн тээврээр ил тод харагдаж байгаа юм. Хувь хуний хариуцлага сахилга чухал ш дээ. Монголчуудыг бугдийг нь дахин хумуужуулэх хэрэгтэй. Тэгж байж дэлхийн шившиг байхаа болино.
2015-12-12
Нямаа:
1970-1980 -аад онд Яармагийн шугаманд сахал Ёндон хэмээх дунд насны нэгэн жолооч автобус барьж байсныг тэр үеийн хүүхэд, залуус, хөгшид бүгд андахгүй байх. Соёлтой харьцаатай, алиа хошин үгтэй нэгэн байж билээ. Автобус нь үргэлж цэвэрхэн. Тэн үед автобус бүрт чанга яригч байгаагүй байх. Тэр чанга яригчаар буудлын нэрийг хэлж, буухад бэлдэхийг эелдэгээр зарлахын зэрэгцээ хүмүүст хүргэх мэдээлэл, шаардлагаа хошиноор хэлдэг, тоормос гишгэхдээ хүртэл урьдчилан анхааруулдаг байсан нь санагдаж байна. Одоо ийм жолооч даанч алга даа