Улаанбаатар
Ким Чен Уны охидын хамтлаг тоглолтоо хийлээ
2015-12-13

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны санаачлагаар байгуулагдсан охидын “Моранбонг” хамтлаг өчигдөр анхны гадаад дахь тоглолтоо хийсэн тухай “KCNA” агентлаг мэдээллээ.  Тус охидын хамтлаг БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо тоглолтоо хийжээ. Тоглолтыг “Коммунист” намын удирдлагууд үзсэн бөгөөд олон нийтээс хаалттай зохион байгуулагдсан юм.

 

Пхеньян, Бээжинтэй харилцаагаа сайжруулахын тулд “Моранбонг”-ийг тус улс руу илгээсэн аж. Хамтлагийнхан маргааш нутаг буцах гэнэ. Ким Чен Ун Засгийн эрхийг авсныхаа дараа Өмнөд Солонгосын охидын хамтлагуудаас дутахааргүй чадварлаг охидын хамтлаг байгуулахыг үүрэгдсэн билээ.

 

Олон мянган охидоос “Моранбонг” хамтлагийн таван гишүүнийг сонгосон бөгөөд тэд дуу, бүжгээс гадна хөгжмийн зэмсэгээр тоглодог байна. Тус хамтлагийг Хойд Солонгосын “Spice Girls” хамтлаг гэдэг.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин