Англи, Уэльс нэг хэсэгт багтлаа
2015-12-13

Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн ээлжит тэмцээнд 2016 онд Францад болох билээ.  Тэгвэл өнгөрсөн шөнө “Евро-2016”-гийн хэсгийн сугалаа сугалах ёслолын ажиллагаа болж, Европын шилдэг 24 баг зургаан хэсэгт хуваагдлаа. Зохион байгуулагч Франц А хэсгийг толгойлсон. Тэдэнд сугалаа ч ивээлтэй байж, харьцангуй гайгүй багуудтай учраа таарлаа. 



Тэгвэл В хэсгийг Английн шигшээ баг толгойлж, Уэльс, Оростой үзэхээр боллоо.  Их Британийн хоёр улс ийн хоорондоо таарсан нь тэмцээнийг улам сонирхолтой болгож байгаа юм. Мэдээж Орос зүгээр байхгүй. Мэдээж энэ хэсэг өрсөлдөөнтэй болох байх. 



Гэхдээ Е хэсгийг “Үхлийн” гэж тодотгож болохоор байгаа юм. Энэ хэсгийг Бельги тэргүүлж байгаа бөгөөд Итали, Ирланд, Шведийн шигшээ баг нэмэгдсэн. Энэ дөрвөн багийн хооронд гал гарсан өрсөлдөөн өрнөх нь тодорхой биз ээ.  



Евро-2016 тэмцээний хэсгүүд:


        А хэсэг: Франц, Румын, Албани, Швейцарь
       

        B хэсэг: Англи, ОХУ, Уэльс, Словак
        

        C хэсэг: Герман, Украин, Польш, Хойд Ирланд
     

        D хэсэг: Испани, Чех, Турк, Хорват
        

        E хэсэг: Бельги, Итали, Ирланд, Швед
        

        F хэсэг: Португал, Исланд, Австри, Унгар


Евро-2016 ирэх жилийн зургаадугаар сарын 10-наас долдугаар сарын 10-нд нэг сарын хугацаанд явагдана. 



Н.Болд 

Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин