Цэргийн ажиллагааны үеэр 31 хүн амиа алджээ

Сири дэх Улаан загалмайн нийгэмлэг “Оросын цэргийн ажиллагааны үеэр 31 хүн амиа алдсан” гэж мэдээллээ. Оросууд энэ амралтын өдөр Сирийн нийслэл Дамаск хотын Доума болон Земелка дүүрэгт агаараас цохилт өгчээ.
Агаарын ажиллагааны үеэр Земелка дүүргийн дунд сургууль өртөж, сүйрсэн байна. Амиа алдагсдын ихэнх нь бага насны хүүхдүүд гэдгийг Сирийн хүний эрхийн төлөөлөгч Рами Абдел Раман мэдэгджээ. Тэрбээр “Оросуудаас болж энгийн иргэд алтан амиараа хохирогч болж байна. Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо. Хүүхдүүд амиа алдаж, зарим нь эм тарианы хомсдлоос болж үхэж байна” гэж хэлжээ.
Амиа алдсан 31 иргэний 21 нь 7-15 насны хүүхдүүд гэнэ. Хохирогчдын нэг 10 настай Амал Бадран охин цэргийн ажиллагааны үеэр нэг хөлөндөө гэмтэл авчээ. Эмч нар охины амийг аврахын тулд түүний хөлийг тайрсан хэдий ч охин өчигдөр 19.25 цагт нас барсан байна. Охины аав, ээж, эгч нь өнгөрсөн аравдугаар сард хэт даврагчдын гарт амиа алджээ.
Гэр бүлээ алдсан охиныг нагац ах Рассал аль Хади нь асран хамгаалдаг бөгөөд тэрбээр “Бид газарт, тэд тэнгэрт байна. Оросууд ямар ч өршөөлгүйгээр бидэн рүү бөмбөг хаяж, тэнгэрээс биднийг хэрхэн амь тавьж буйг харж байна. Өнөөдөр хүүхдүүд амиа алдаж байгаа нь ганцхан хүний буруу. Тэр бол Башар аль Ассад. Бид энэ эрхмээс болж хүчгүй, сул дорой нэгэн боллоо” гэж хэлжээ.
Оросуудаас болж өнгөрсөн долоо хоногт Сирийн 28 иргэн, британичуудаас болж Сирийн 21 иргэн амиа алдсан хэмээн Пентоган мэдэгдэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ