Газар өмчлөлийн цахим бүртгэл эхэллээ
2015-12-14

 

Цахим газар өмчлөлийн тавдугаар ээлж өнөөдөр 12.00 цагт эхэллээ. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны I хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны II хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд өмчлүүлнэ.

 

 

Мөн 1, 2, 3, 4 дүгээр ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулах юм.

 

 

Цахим бүртгэл 15 хоног үргэлжилнэ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин