Шүүгч Ерөнхийлөгчөөс өндөр цалинтай болсон
2015-12-14

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж шүүхийн шинэтгэлийн хүрээнд өрнүүлсэн ажлын 10 үр дүнг танилцуулав.

 

Шүүхийн эрх зүй

 

Шүүхийн шинэчлэл өрнөхөөс өмнө шүүхийн зохион байгуулалтыг голчлон зохицуулсан ганцхан Шүүхийн тухай хууль байсан. Тэгвэл түүнээс гадна шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг цогцоор зохицуулсан багц хуультай болсон.

 

Шүүх эрх мэдэл эрх зүйн хомсдлоос гарав.

Шүүх эрх мэдлийн эрх зүйн үндэс анх удаа цогцоор бий боллоо.

 

Шүүхийн бие даасан байдал

 

Шүүн таслан ажлаас шүүхийн захиргааг салгаж, шүүгч зөвхөн шүүн таслах ажиллагааг эрхлэх болов. Ингэснээр шүүх бусад эрх мэдлээс хараат бус, бие даан ажиллах нөхцөл бүрдлээ.

 

Шүүхийн захиргааны бие даасан загвар шинээр бүрэлдэн тогтож, шүүхэд үйлчлэх чиг үүргийг хэрэгжүүлж эхлэв.

 

Нээлттэй шүүх

 

Шүүхийн шийдвэр нээлттэй, шүүх хуралдааныг олон нийтийн хэсгээс ажиглах, үзэх, судлах хуралдааныг  бичлэгээр нөхөн үзэх боломжтой болсон. Хаалттай хаалганы цаана шүүх хэрэг маргааныг шийдвэрлэж байна гэдэг иргэдийг хардлага үгүй болов. Энэ нь шүүхэд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх бололцоог бүрдүүлсэн юм. Монголын шүүх АНУ, ХБНГУ-ын шүүхээс ч нээлттэй болсныг экспертүүд хэт нээлттэй болсон юм биш үү. Эргээд сөрөг үр нөлөө үзүүлэх вий гэж сэрэмжлүүлж байгаа.

 

Мэргэшсэн шүүх, шүүгч

 

Шүүх бүхэлдээ шүүн таслах ажлын төрлөөр дагнаж, шүүгч мэргэших нөхцөл бүрэлдэв.  Ингэснээр шүүхийн шийдвэрийн чанар сайжрах, үйлчлүүлэгчдийн хууль ёсны эрх ашиг, шударга шүүхээр шүүлгэх эрх илүү хамгаалагдах болсон.

 

Шүүхийн эдийн засаг

 

Энэ үг Монгол Улсын шүүхийн салбарт орж ирэв. Шүүхийн төсвийн бие даасан байдал, улсын төсөвт эзлэх хувь хэмжээ дээшилж, сүүлийн 20-30 жил улсын төсвийн 0.30 хувийг эзэлж байсан шүүхийн төсөв 1 хувь руу нэлээн дөхөж 0.80 хувьд хүрлээ. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг байгууллага шүүх засаглалд анхаарч эхлэв. Монгол Улсын төрийн алба хаагчдаас хамгийн өндөр цалинтай болов.

 

Шүүгчийн хараат бус байдал

 

Шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлын гол баталгаа цалин нэмэгдэв. Монгол Улсад анх удаа шүүгчийн цалин Ерөнхийлөгчийнхөөс өндөр тогтов. Шүүгчдийн амь нас, эрүүл мэндийг анх удаа даатгадаг болсон. Нөлөөллийн мэдүүлгийг шүүгч хөтөлдөг болсноор шүүгч дотоод, гадаад нөлөөллөөс хамгаалагдлаа. Шүүгчид нөлөөлсөн хэн боловч өчиггүйгээр албан тушаалаас нь чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хийсэн нь шүүгчид нөлөөлөх гэсэн оролдлого битгий хэл санаа ч төрөхгүй болгов.

 

Эвлэрүүлэн зуучлал

 

Шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх шинэ арга буюу эвлэрүүлэн зуучлалыг нэвтрүүлсэн нь маргааныг шуурхай шийдвэрлэх, шүүхийн ачааллыг бууруулах үр дүнтэй арга хэлбэр болсон. 2014 оны байдлаар эвлэрүүлэн зуучлалын дүнд шүүхийн ачаалал гурван хувиар буурсан тоо баримт байдаг. Эвлэрүүлэн зуучлал нь нийгэмд эерэг нөлөө, иргэдийн хооронд энхтайванч уур амьсгалыг бүрдүүлэх нөхцөл болж байна.

 

Хүний нөөцийн шинэтгэл

 

Шүүгч сонгон шалгаруулах шалгуурыг хуульчилж, хүнээс хамгийн бага хамааралтай шалгаруулах тогтолцоог бүрдүүлсэн. Энэ нь хоёр танил нэгнээ шалгаж, нөгөөгөө шалгуурт тэнцүүлэх явдлыг халав. Шүүгчдийн орон тоо 60 хувь нэмэгдэж, шүүхийн ачаалал буурлаа. Ингэхдээ шүүхийн шийдвэрийн чанар сайжрах нөхцөл бүрэлдлээ.

 

Шүүгчийн давтан сургаж болов. Шүүгчдийн сул орон тоонд хуульчдын өрсөлдөөн нэмэгдэж байна.

 

Шүүхийн аюулгүй байдал

 

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүхийн аюулгүй байдлыг бэхжүүлж, тусгай бэлтгэгдсэн, мэргэжлийн алба хаагчид буюу Тахарын албаныхан шүүхийг хамгаалдаг боллоо. Тэд шүүх хуралдааны дэг сахиулж, шүүгдэгч, хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх, хуяглан хүргэх зэрэг шинэ үүргүүдийг гүйцэтгэж байна. Мөн гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо илүү сайн бүрэлдэн тогтов.

 

Шүүхэд итгэх итгэл

 

Энэ бол хамгийн чухал үр дүн гэдгийг онцолсон. 2007 од иргэдийн шүүхэд итгэх итгэл 16, 28, 30 хувьтай байжээ. Харин 2015 оны судалгаагаар шүүхээр үйлчлүүлсэн хүмүүсийн 81.4 хувь, үйлчлүүлээгүй хүмүүсийн 60.6 хувь нь шүүхэд итгэж байна гэсэн судалгааг хөндлөнгийн шинжээч Хөгжлийн эрэлд ТББ гаргажээ.

 

Харин эдгээр үр дүнгээс шүүхийг дагнаж мэргэшүүлсэн, шүүгчдийг цалинг нэмсэн, иргэдийн шүүхэд итгэх итгэл нэмэгдсэн гэдгийг 2015 оны онцлох үр дүн гэж нэрлэсэн.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ter gansuh-n hereg . tengri kompanii anhbayr-n hereg ene bugd shuuh-n shinechlel uu medegdej bgaa n ene 2 ,medegdeegui hichneen huniig hohirooson boloo
2015-12-15
zolioos:
ene shuugch nar ger bulteige bugd uheesei hezee negen tsagt nudeer chin tsus ursaasai, eruugiin shuugch nar mongol hunmuus bishee adgiin muu hudalch hulgaich avilgagch arhi chin huuliig ashgildag oligarhuudiin gondom bolson tsus oirttson umhii huurnuud bugd uhej dald oroosoi
2015-12-14
zolioos:
ene shuugch nar ger bulteige bugd uheesei hezee negen tsagt nudeer chin tsus ursaasai, eruugiin shuugch nar mongol hunmuus bishee adgiin muu hudalch hulgaich avilgagch arhi chin huuliig ashgildag oligarhuudiin gondom bolson tsus oirttson umhii huurnuud bugd uhej dald oroosoi
2015-12-14
boigejigejidsvlkn:
vneoirn ikfjfjhihrgknnmepofelkdf d
2015-12-14
Зочин:
ШЕЗ -шинэчлэгдээгүй. ШЕЗ ийн дарга нь согтуугаар хүн дайрч алсан хүн гэхээр инээдтэй байна. Дарга нь ийм хүн байхад шүүгч нар нь шударга байх уу? Эсвэл цонх хагалсан хүүд 10 жил чанга дэглэмд ял оноодог шүүгч олон байх даа
2015-12-14
Зочин:
Энэ одоо хэзээ хариуцлагаа хүлээх хүн юм бол доо.
2015-12-14