Өнөө өглөө дунд сургуульд дэлбэрэлт болжээ
2015-12-14

 

Нийслэлийн 24 дүгээр дунд сургуулийн цайны газарт өнөөдөр 06:40 цагийн орчимд газ дэлбэрсний улмаас гал гарсан байна. Тодруулбал, сургуулийн зүүн жигүүрт газ дэлбэрч цонхнууд хагарсан бөгөөд сургуулийн цайны газрын зарим цонх хайлжээ.



Дэлбэрэлт болох үеэр сурагчид цуглаагүй байсан учир хүн бэртгэж гэмтээгүй бөгөөд галыг Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж унтраасан байна.



Одоогоор хэргийн газарт мэргэжлийн байгууллагууд үзлэг хийж байгаа гэнэ.



Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин