МАН-ын шаардлагыг хүлээж авахгүй
2015-12-14

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль тогтоолын төсөлд гишүүд саналаа нэгтгэсэн байна. Бүлгийн хуралдаан Ерөнхий сайд оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх аж.  Мах хотод хямд үнэтэй, хөдөөд зах зээлийн үнэтэй ойролцоо байх төслийг боловсруулж  оруулж ирэх аж. Сонгогчдын саналыг автоматмашинаас гадна гараар баталгаажуулан тоолохыг МАН-ынхан эрх баригчдаас шаардсан. Харин АН-ын бүлгийн хуралдаанаар МАН-ын шаардлагыг хүлээж авч Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзжээ. УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж:

 

-Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэх асуудлаар завсарлага авч улстөр хийсэн. Сонгуулийн хуульд гараар тоолох заалт нэмж оруулж, өмнө нь 2008 онд хэрэглэгдэж байсан буруу зуршлыг нэвтрүүлэх гээд байна. Мөн хэсгийн хороодод нам, эвслийн төлөөллийг оролцуулахыг шаардаж байна. Тийм учраас бид Сонгуулийн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзсэн хэмээн мэдээллээ.

 

УИХ дахь “Шударга ёс” эвслээс Шадар сайдад МАХН-ын дарга Н.Энхбаярыг дэвшүүлэх саналыг Ерөнхий сайдад өргөн барьсан. АН-ын бүлэг үүнд ямар байр суурьтай хандаж байгаа талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад тэрбээр “Энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээний асуудал.  АН-ын бүлэг хөндлөнгөөс оролцохгүй” хэмээлээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
АН-ын тэнэгүүдийн сүүлчийн найдвар бол хар машин, ард түмний саналыг луйвардах гэж санаархаж байна, заавал гараар давхар тоолж баталгаажуулах шаардлагатай, тэгж чадвал ямар ч эргэлзээгүй болно
2015-12-15
gi:
garaar toolwol shudarga bolno
2015-12-14
zochin:
MAN-iin shaardlagiig hyleej avaad garaar tooluulbal AN yalagdana arai gej AN-iig yaluuldag id shidtei mashin ih undur yneer oruulj irj amtand ni orj baihad chin amtiig ni avsaan odoo ch ulam tsaashilnaa
2015-12-14
гараар тоолох нь зөв:
манай ажлын газрын АЙТИ залуучууд өөр компьютороос бусад хүний компьютор уруу код хийж ороод л хэрэгтэй мэдээлэл авч эсвэл хийдэг. энэ хар машин чинд бас л нэг компьютор ш тээ. Тогой комоос нь ороод яаж ч өөрчилж болно
2015-12-14