Байлдааны туг гардуулах ёслол боллоо
2015-12-14

Өвлийн дунд сарын шинийн гуравны билэгт сайн энэ өдөр Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн бие бүрэлдэхүүнд Байлдааны туг гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.

Зэвсэгт хүчний 284 дүгээр анги нь Монгол Улсын нутаг дэвсгэрийг зурагжуулах, Улсын хил тогтоох, тодотгох ажилд оролцож ирсэн түүхэн гавьяатай хамт олон юм. Байлдааны туг нь ангийн бие бүрэлдэхүүний сүсэглэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлгэдэл юм.

Байлдааны тугийг УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон тус ангийн захирагч дэд хурандаа Д.Энхцогт гардуулан өгсөн. Ц.Цолмон сайдын хамт БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Ж.Бадамбазар, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар нар оролцсон юм. Албаныхан байлдааны тугаа гардуулсаны дараа ангийн үйл ажиллагаатай танилцаж, ололт амжилт, шийдвэрлэх асуудлыг сонссон юм.

Shuud.mn
Сонин хачин
mgl:
032 angiin hashaa lbh shig baihiin
2015-12-14
Zochin:
Za baildahndeel gj bodlooshdee.yun curtei yumbedee buh yum il tod bolhoor tegj bodogdoj bgaan blgui.za tegeed baildaad baijdee
2015-12-14
Зочин:
uhsen baas
2015-12-14
бэлтгэл офицер:
манай улсад нууц гэж зүйл байхаа байж дээ. Байлдааны туг гардуулах, ангийн дугаар , гүйцэтгэдэг үүрэг бүгд л цэргийн нууц шүү дээ.Нууцлах зүйлгүй цэргийн хүч чадал ямар байх нь тодорхой юм.Энэ ангийг улсын хил тогтооход оролцсон гэж сонсоо ч үгүй юм байна.Оролцох ч ёсгүй.Худлаа зүйл бичэхээ боль.Их багагүй худалч, хулхи болж дээ...Уг нь туурга тусгаар улс юмсан.

odoo uragshaa yavj baild
2015-12-14