Байлдааны туг гардууллаа
2015-12-14

Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн бие бүрэлдэхүүнд Байлдааны туг гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Байлдааны туг нь ангийн бие бүрэлдэхүүний сүсэглэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлэгдэл билээ.

 

Ц.Цолмон сайд Байлдааны тугийг Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Д.Энхцогт гардуулан өгсөн юм. Ц.Цолмон сайдын хамт БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар нар оролцсон. 

 

Зэвсэгт хүчний 284 дүгээр анги нь Монгол Улсын нутаг дэвсгэрийг зурагжуулах, Улсын хил тогтоох, тодотгох ажилд оролцож ирсэн түүхэн гавьяатай хамт олон төдийгүй батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний хэмжээнд цэргийн байр зүй, геодезийн хангалтыг тасралтгүй явуулж байна. Ангийн захирагч, дэд хурандаа Д.Энхцогийн хэлснээр ангийн бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, мэргэжил дээшлүүлэхэд багагүй ажил зохион байгуулжээ. 

 

 

Цаашдаа ангийн штабын байрыг давхар болгож ажлын байраа томосгох,  орчин үеийн геодези, багаж хэрэгслээ нэмэгдүүлэх шаардлага байгааг салбарынхаа сайдад учирласан. Мөн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газартай хамтран ажиллах байдлаа нэмэгдүүлэх тухай онцлов. Учир нь манай улсын хэмжээнд мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа хоёр байгууллага учраас хамтран ажиллах шахалт, шаардлага, хэрэгцээ байгаа ажээ. 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Bat:
Нөгөө төвийг сахихтай таарч байна уу? Хэнтэйгээ байлдахдаа намируулах юм бэ? Мэдээж ... Байлдааны туг нь ангийн бие бүрэлдэхүүний сүсэглэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлэгдэл билээ. Үүнийгээ арай өөрөөр нэрлэх цаг нь болсон юм биш үү. Мэдээний агуулга нь Монгол Улсын нутаг дэвсгэрийг зурагжуулах, Улсын хил тогтоох, тодотгох ажилд оролцож ирсэн түүхэн гавьяатай хамт олон төдийгүй батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний хэмжээнд цэргийн байр зүй, геодезийн хангалтыг тасралтгүй явуулж байна. гэсэн нь нутаг дэвсгэрийн хил хязгаарын байдал асуудалтай байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж байна. Тэгээд дараа нь баахан аж ахуйн ажил .... тэгснээ хэн нь хэнийгээ шахаж шаардаад байгааг ойлгосонгүйв
2015-12-15
Unen ug:
BHY-nii ajil neg iimerhuu tsag nogtsooj dur esegsen helbertei baih yumdaa
2015-12-14