Ой тогтоолтын ДАШТ-д 20 тамирчин өрсөлдөнө

БНХАУ-ын Сичуан мужийн Чэнгду хотод 24 дэх удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-18-ны өдрүүдэд болно. Мөнхүү тэмцээнд оюуны авхаалж сорих манай 20 тамирчин багш, дасгалжуулагчдын хамт өчигдөр БНХАУ-ыг зорьсон билээ.
Тус тэмцээнд нийт 35 орны 300 оюуны спортын тамирчид харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан нийт 10 төрлөөр насанд хүрэгч, дунд нас болон бага насны гэсэн гурван ангилалд өрсөлдөнө. Монгол Улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин дасгалжуулагч, шүүгчийн хамт оролцох гэж байна.
Тэмцээн явагдах төрлүүд
1.Хийсвэр зураг
2.Хоёртын тоолол
3.Нэг цагийн тооны марафон
4.Нэр, зүс царай
5.Хурдны тооны марафон
6.Түүхэн үйл явдал
7.Нэг цагийн хөзөр
8.Баганан үгс
9.Дуут цифр
10.Хурдны хөзөр гэсэн төрлүүдээр явагдана.
Тэмцээнд оролцох багийн гишүүд:
1. Х.Хатанбаатар (Олон улсын шүүгч)
2. Б.Баасандорж (Дасгалжуулагч)
Насанд хүрэгчдийн ангилалд
1. Их Мастер Ө.Сэнгэсамдан
2. Их Мастер С.Цогбадрах
Дунд насны ангилалд
Э.Ялгуун
Э.Энхмөнх
Т.Энхжин
Э.Пүрэвжав
А.Анударь
Н.Түвшинтөгс
Б.Хангай
А.Номин
З.Цэцэгзул
Б.Шижир-Эрдэнэ
Б.Энхжин
Б.Ариунсанаа
М.Төгөлдөр
Бага насанд
Н.Намуундарь
Б.Бадам-Аюуш
Ж.Дөлгөөн
Ш.Шижир-Од
М.Тамир нар өрсөлдөнө. Тус академийн тамирчид ойрмогхон болсон Америк, Хонг Конг, Тайваны олон улсын нээлттэй тэмцээнүүдэд амжилттай оролцсон билээ.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ