АНУ явган цэргээ илгээжээ
2015-12-15

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Пентагоны тэргүүн Эштон Катчерийн хамтаар мэдэгдэл хийлээ. Обама мэдэгдлийнхээ эхэнд “Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг довтолгоо албан ёсоор эхэллээ. Өнөөдрөөс эхлэн АНУ, ямар ч өршөөлгүй хэт даврагчдад цохилт өгч, тус бүлэглэлийн хүчийг сулруулах болно. Олон улсыг заналхийлж, айлган сүрдүүлснийхээ хариуг тэд авах болно. Харамсалтайгаар амиа алдсан хүмүүсийн төлөө бид довтолгоогоо эхлүүлж байна” гэж хэлжээ.

 

Өнгөрсөн оны долоодугаар сараас АНУ тэргүүтэй олон улсын эвсэл хэт даврагчдад агаараас цохилт өгсөн билээ. Харин энэ удаа Сири улс руу явган цэргээ илгээсэн байна. АНУ-ын явган цэргүүд Сирийн Ракка хотноо байршиж, Сирийн явган цэргүүдэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлж эхэлжээ. Пентагон, сөргөлдөөний бүсэд тулалдаж буй явган цэргүүдийн тоог задруулахаас татгалзсан байна.

 

Энэ амралтын өдөр Обама Конгресст үг хэлэхдээ “АНУ, Оростой хамтран Сири улсад цохилт өгөх бодолтой байна. Бид хамтарч чадсанаар энэ бүлэглэлийг устгах болно” гэж мэдэгджээ.

 

Обама, Путин нар Парис хотноо хагас цаг уулзах үеэрээ Сирийн хямралын асуудлаар ярилцсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин олон улсын эвсэлтэй хамтрахаас удаа дараа татгалзжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Hahahah:
Ash Carter bish bilu. Ashton Kutcher l gej shaahiima. Kinog n uzdeg boltoi huurhii Delgertsetseg.
2015-12-16
xaxaxa:
Эштон Катчер ??
2015-12-15