Автобус осолдож 43 хүн амиа алджээ
2015-12-15

Аргентины Росариа де ла Фронтера хотноо аяллын автобус хашлага мөргөж, унасны улмаас 43 хүн амиа алдсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тус автобусанд нийт 51 хүн зорчиж явсан байна. Хотын түргэний эмнэлгийн эмч Лусиа Маллози “Эмнэлэгт хүргэдсэн найман хүний биеийн байдал тааруухан байгаа. Хоёр зорчигчид хагалгаа хийсэн” гэсэн байна.

 

Амьд үлдсэн нэг зорчигч “AFP” агентлагт “Автобус хэтэрхий хурдтай давхиж байсан. Олон хүн жолоочийг хурдаа сааруулахыг хүсч байсан” гэж ярьжээ. 

 

Ослын шалтгаан тодорхойгүй байна. Ослын газар ажиллаж буй аврагчид “Бид 30 зорчигчийн цогцсыг гаргаж авсан. Таних ажил эхэлсэн” гэж мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин