Уучлалт гуйхыг шаардав
2015-12-15

Туркийн нийслэл Анкара хотноо суугаа ОХУ-ын бүрэн эрхт элчин сайд Андрей Карлов өчигдөр мэдэгдэл хийх үеэрээ “Турк улс Оросын гурван шаардлагыг биелүүлвэл хоёр улсын харилцаа хэвийн байдалдаа орно” гэж мэдэгджээ.  Гурван шаардлагад “Туркийн удирдлагууд “Су 24” онгоцыг сөнөөснийхөө хариуд Оросын ард түмнээс уучлалт гуйх, онгоцыг сөнөөсөн хүнийг хуулийн дагуу хариуцлага тооцох, Турк сөнөөсөн онгоцныхоо төлөө нөхөн төлбөр өгөх” гэсэн байна.

 

“Су 24” онгоцны нисгэгч Олег Пешковын аминд, Туркийн иргэн, нисгэгч Альпарслан Челик хүрсэн” гэж Карлов мэдэгджээ. Туркийн удирдлагууд дээрх шаардлагад хариу өгөөгүй байна.

 

Өнгөрсөн сарын 24-нд Оросын байлдааны “Су 24” онгоц Сирийн хэт даврагчдад цохилт өгөөд буцах үедээ Туркийн сөнөөгч “F-16” онгоцны дайралтад өртөж, сүйрсэн юм. Ослоор нисгэгч, дэд хурандаа Олег Пешков амиа алдаж, нисгэгч Константин Мурахтин амьд үлдсэн.

 

Туркийн гал нээсэн шалтгаанаа “Оросын онгоц манай улсын агаарын хилийг зөрчсөн” хэмээн тайлбарласан юм. Харин ослоор амьд үлдсэн нисгэгч энэхүү мэдэгдлийг эрс үгүйсгэсэн билээ. “Су 24” онгоцны сүйрлийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дүргүйцлээ илэрхийлж, Анкарагийн эсрэг эдийн засаг, худалдаа, виз, аялал жуулчлалын салбарт хориг тавьсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Би:
Оросын зев шуудээ
2015-12-15
hхэхэхэ:
хол очиж хуц гэж хэлэх хэрэгтэй
2015-12-15
irgen:
Orosuud chadlaa medehgui baij hudlaa ongirch baij delhiin tavtsangaas archigdahgaj baigaa yom. Putin ooriigoo ner hundiig bodood baihaar ard tumnee bodoochee.
2015-12-15
Зочин:
Turkiin nisgegch amind ni hursen ch geh shig. Tushaal Biyluulne gedeg oilgolt tsereg hund bdiim shde
2015-12-15