Керри, Путинтэй уулзана
2015-12-15

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзахаар Вашингтоноос Москва хот руу хөөрсөн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Керри өнгөрсөн сараас хойш Москва хотноо айлчилна хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан ч түүний айлчлалын тов тодорхойгүй байсан юм. “Нарийн бичгийн даргын айлчлалын зорилго Сирийн хямралыг асуудлыг цэгцлэх” хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карней мэдэгджээ.

 

Керри, Путин нар Сирийн хямрал болон тус улсын Ерөнхийлөгч Башар аль Ассадын асуудлаар ярилцах гэнэ. Тэрбээр Путиний дэмжлэгээр Сирийн сөрөг хүчин болон Ассадыг хэлэлцээрийн ширээний ард суулгаж, хэлэлцээр хийлгэх төлөвлөөтэй байгаагаа мэдэгджээ.

 

Хоёр тал галаа зогсоож, нэгдсэн хүчээр хэт даврагчдад цохилт өгөхийг Вашингтон уриалж, өнгөрсөн сараас хойш Саудын Араб улсын дэмжлэгтэйгээр Сирийн босогчид буюу сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээр хийхийг уриалаад байгаа. Керри өчигдөр мэдэгдэхдээ “Ассадыг Путин л хөдөлгөж чадна” гэсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин