Есөн “э”-гийн ерөөл айлдагч гишvvн
2015-12-15

“Булган” уулаараа овоглосон архангайчуудыг төлөөлж УИХ-ын гишvvн Н.Батбаяр парламентийн зөөлөн сэнтийд хэдэнтээ заларч яваа нэгэн. Тэгвэл мань эрхэм саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргvvтэй ангийнхаа хэсэг нөхөртэй Халзанбvргэдэйгээс Солонготын даваа хvртэлх 100 км хатуу хучилттай авто замын нээлтэд оролцож, алдарт есөн “э”-гийн ерөөлөө айлдав. Сонгуулийн өмнөх жил болоод ч тэрvv, эсвэл архангайчуудынхаа олон жилийн мөрөөдлийг биелvvлсэндээ ч тэрvv эрхэм гишvvн маань хэзээний ерөөлч, магтаалч шиг аашилж, цугласан олныг хөгжөөгөөд авна лээ. Тэрбээр индэр дээр гарч ирсэн даруйдаа “Тэнгэр заяат монголчууд минь ээ. Та бvхэндээ би есөн “э”-гийн ерөөлөө айлдая” хэмээн шvлэг, найраглалаа vргэлжлvvлсэн юм. Тvvний энэхvv vйлдлийг харсан эрхэм тvшээд наашаа харж инээж, цаашаа харж ярвайж суусан бол нутгийн зон олон “Энэ нөхрийг чинь харин найр хуримд хөтлөгч хийлгэчихвэл зvгээр юм биш vv, уран цэцэн vгтэй” хэмээн хөөрхөн ёжлоод аваа харагдана лээ. Бусдын инээж, шивэр авир гэхийг харсан эрхэм Н.Батбаяр гишvvн есөн “э”-гийн ерөөлөө дахин чангаар айлдаж, санаа амарсан уу гэлтэй сая нэг тайзнаас бууж суудал руугаа их л додигор яваа харагдсан шvv. Ай, хөөрхий сонгуулиа гэж... сонгууль дөхөхөөр ард тvмнээ төлөөлж УИХ-д сонгогдсон гишvvд энэ мэтчилэн янз бvрийн vг, vйлдэл vзvvлж энгийн номхон иргэдийнхээ элгийг харин ч нэг сайхан эмчлэх юм даа.

 

Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ерөөж л байг юу нь муу байгаа юм
2015-12-15
Зочин:
чи орох нь уу?
2015-12-15
Зочин:
ЭНЭ БӨӨ ГИШҮҮН ГЭРТЭЭ ЭМЭГТЭЙ ХҮН ОРУУЛДАГ БОЛУУ
2015-12-15
Зочин:
чи орох нь уу?
Зочин:
БӨӨ ГИШҮҮНИЙ ҮСНИЙХ НЬТАЛ ХААЧАА ВЭ
2015-12-15
Зочин:
Мэдрэл муутай амьтан
2015-12-15