Шинэ жилийн гоёлын GG-тэй хямдрал
2015-12-15

 

 

Гоёлын даашинзаа Гоёогоос GG картаар 25 хувь хямдруулж аваарай. 12-р сарын 16, 17, 18-ны өдрүүдэд 300GG оноогоор зөвхөн шинэ жилийн даашинз гэлтгүй Гоёогийн бүх загваруудыг 25 хувийн хямдралтай үнээр худалдан авах эрхийг GG карттай бүх хэрэглэгчиддээ бэлэг болгож байна.

 

Юнителийн хэрэглэгчид Гоёо брэндийн бүх бүтээгдэхүүнийг байнгын 5 хувийн хөнгөлөлттэй авдаг байсан бол шинэ жилийг тохиолдуулан байнгын хямдралаа 5 дахин өсгөж буюу 5x5=25% хямдруулан авах эрхтэй боллоо.

 

Хямдрал зөвхөн Гоёо компанийн нэрийн дэлгүүрүүдээр хэрэгжих бөгөөд хүүхдийн болон том хүний нэхмэл сүлжмэл цамц, хослол, даашинзнаас эхлээд өвлийн малгай ороолтууд гээд бүх загварууд GG картаар хямдарна. 2015 оны Ноос, ноолуурын салбарын Гран-При шагнал хүртсэн, Итали дизайнертай хамтран бүтээсэн “Намар-Өвөл”-ийн шинэ загварууд ч мөн адил энэ хямдралд хамрагдана.

 

                     

GG карт үйлчлэх Гоёо нэрийн дэлгүүрүүд:

  • Үйлдвэрийн нэрийн дэлгүүр
  • Төв номын сангийн дэргэд, Чандмань төв
  • Улаанбаатар Их Дэлгүүр, 2-р давхар
  • Сэнтрал тауэр, 2-р давхар

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:  https://www.facebook.com/cashmerecompany/

Удахгүй болох шинэ жилийн баяртаа бэлтгэж, хайртай дотно хүмүүстээ дулаан бэлгийг бэлэглээрэй.

 

Та дулаан яваарай. ГОЁО

 

 

Shuud.mn
Сонин хачин