Д.Төмөрбаатарыг Японы “Мандах нар” одонгоор шагналаа
2015-12-15

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Япон судлаач Дэлэгийн Төмөрбаатарыг Япон улсын Эзэн хааны “Мандах нар” одонгоор шагналаа. Тус шагналыг Япон улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори өнөөдөр гардуулан өгсөн юм.

 

Шагнал гардуулах үеэр Элчин сайд Шимизү Такэнори “Д.Төмөрбаатар социализмын үед олж авсан япон хэл болон утга зохиолын гүнзгий мэдлэгээ ашиглан Ардчиллын хөдөлгөөн ид өрнөсөн 1989 оноос Монголын радиогоор анх япон хэлээр Монголын тухай үеийн байдлыг Японд түгээж, япон хүмүүсийн Монголын тухай ойлголтыг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ мэт өргөн өргөн хүрээний үйл ажиллагаагаар дамжуулан Япон, Монголын найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж энэхүү одонг олгож байна” гэв.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
баяр хургэе! естой мундаг залуу шуу!
2015-12-15
Zochin:
Bayar xurgeye!
2015-12-15
zochin:
bayar hurgiye. sudlaachid
2015-12-15
zochin:
bayar xurgeye bagshdaa
2015-12-15