Шарлиз Терон: Миний дотор эршүүд нэгэн нуугдаж байгаа
2015-12-15

Холливуудын нэрт жүжигчин Шарлиз Тероны “The Hollywood Reporter сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Галзуу Макс: Хилэнт зам” кинонд тоглосон юм. Уг бүтээл 985 сая ам.долларын ашиг олжээ.

 

 

-Таны тоглосон “Галзуу Макс-Хилэнт зам” кино “Choice Awards”-ийн 13 номинацид нэр дэвшээд байна?

 

-Үнэхээр сэтгэл хөдөлгөсөн үйл явдал тохиож байна. “Галзуу Макс: Хилэнт зам” кино бүх насныханд зориулагдсан ч бяцхан үзэгчдийн сэтгэлийг ийнхүү татна хэмээн зүүдэлсэнгүй. Уран бүтээлч байхын жаргал бол энэ. Тоглосон кино тань шагналд нэр дэвшинэ гэдэг. Шагналаар өөрийнхөө ур чадварыг дүгнэх боломжтой.

 

-Та энэ уран бүтээлд гадаад төрхөө эрс өөрчилж, үсээ эрчүүд шиг богинохон болгож, үзэсгэлэнтэй гадаад төрхөө ширүүн болгосон?

 

-Тиймээ. Дүрийнхээ дагуу нэлээн жин нэмсэн. Мөн үсээ тайруулж, ер нь нэг үгээр эрэгтэй болсон. Дүрээ хүчирхэг болгохын тулд дуу хоолойгоо хүртэл өөрчлөх шаардлагатай болсон. Ер нь ур чадварыг минь нэг бус нэлээн олон шатаар ахиулсан.

 

-“Галзуу Макс: Хилэнт зам” бол адал явдалт кино. Таны өмнө нь бүтээсэн дүрүүд харилцан адилгүй. Та өмнөх уран бүтээлүүддээ гоо үзэсгэлэнтэй харагддаг байсан ч энэ удаа эсрэгээрээ буюу эршүүд харагдаж байсан. Кино зохиолоо уншаад л та үсээ тайрсан гэдэг. Энэ үнэн үү?

 

-Тиймээ. Хэрвээ чи уран бүтээлч бол аймхай байх шаардлагагүй. Гэрийнх минь хүртэл миний хэрхэн өөрчлөгдсөнийг хараад гайхсан. Үнэнийг хэлэхэд, энэ кинонд тоглосон би бол миний дотоод хүн. Миний дотор иймэрхүү, нэг үгээр эршүүд нэгэн нуугдаж байгаа.

 

-Өөрийнхөө өөрчлөлтөд сэтгэл хангалуун байна уу?

 

-Мэдээж хэрэг. Асуух ч хэрэггүй. Өөрийнхөө дотор нууж буй нэгнийг үзэгчдэд танилцуулсандаа баяртай байна.

 

-Та уянгын, инээдмийн, үлгэрийн, аймшгийн, адал явдалт, түүхэн, бодит амьдралаас сэдэвлэсэн кинонд тоглож байсан. Эргээд харахад бүтээсэн дүрүүдээс тань хамгийн хэцүү дүрийнхээ тухай яриач?

 

-Бүгд л хэцүү байсан. 2003 онд тоглосон “Monster” буюу “Мангас” киноны Алигийн дүр байсан. Бодит амьдралаас сэдэвлэсэн учир жүжигчин хүнээс ихээхэн ур чадвар шаардсан дүр. Алигийн дүрийг бүтээхийн тулд жингээ 17 кг нэмсэн. Али бол сэтгэл санааны хувьд тогтворгүй, сэтгэцийн өөрчлөлттэй, гаж донтой алуурчин. Түүний гарт хэдэн хүүхэд амиа алдсныг мэдэхгүй байна. Тэр нөхрийнхөө хамтаар бага насны хөвгүүдийг хүчирхийлж, тэднээр доог тохуу хийдэг байсан. Мэдээж хэрэг Алиг дэлгэцэнд гарган ирэхийн тулд их хөдөлмөрлөсөн. Энэ кино нээлтээ хийснээ дараа сэтгүүлчид яг чам шиг асуулт асуудаг байлаа. Гадаад төрхөө өөрчилж, үсээ тайруулж, таргалах амаргүй байв уу гээд л. Үнэнийг хэлэхэд, энэ бол миний ажил. Дүрийн төлөө үсээ тайрч, таргалахаас айхгүй байна

 

-Таны хүү Жексон Терон сайн биз дээ?

 

-Сайн байгаа. Үнэхээр том болж байгаа. Удахгүй надаас өндөр болох байх.

 

 

-Жүжигчин Шон Пенн та хоёрын харилцаа олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татдаг. Та хоёр сүй тавихаасаа ганцхан сарын өмнө хоёр тийшээ болцгоосон. Хэвлэлүүдийн бичиж буйгаар Шон таныг хуурч бас гар хүрсэн гэгдэж байгаа. Энэ үнэн гэж үү?

 

-Худлаа мэдээлэлд худлаа хариулах уу эсвэл үнэн хариулахаа мэдэхгүй байна. Биднийг хэмлэж суудаг сэтгүүлчдийг юу гэхээ мэдэхгүй сууна. Хосын ихэнх нь хууралт, зодоон эсвэл мөнгөнөөс болж салцгаадаг. Гэхдээ эдгээрээс өөр шалтгаанаар салж болно. Нэрлэхийн хүсэхгүй байгаа зүйлээс болж бид салцгаасан.

 

-Та хоёрын дурлалын романс үргэлж олны ахнааралд байдаг. Олон нийт та хоёрын харилцааг шүүмжлэхээсээ илүүтэй Шоноос таныг хамгаалдаг байсан. Яагаад та Шоныг дурлалт залуугаар сонгосон юм бэ?

 

-Дурлалд шалтаг шалтгаан бий гэж үү.

 

-2004 онд та хоёр алтан хүний эзэн болж байлаа. Тийм ч олон хос нэгэн зэрэг “Оскар”-ын эзэн болж байгаагүй?

 

-Эргэн санахад таатай байна. Амьдралыг минь гэрэлтүүлж, чихэрлэг болгосон чамдаа баярлалаа. Сайн сайхныг л хүсье.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
God:
Orchuulahda muu yumaa, fight gedgiig ZODOON gej buu orchuulaachee, hosuudiin hoorondoh margaan temtseliig fight gedeg! Yugej zodoldood zogsoj bh vedee.
2015-12-15