Москвад халдлага гарч, хоёр хүн амиа алджээ
2015-12-16

ОХУ-ын нийслэл Москва хотноо байрлах нэгэн кафед халдлага гарч, хоёр хүн амиа алдаж, гурван хүн шархтсан тухай “TASS” агентлаг мэдээллээ. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр “Халдлага энэ сарын 14-ний 23.00 цагийн орчимд гарсан” гэжээ. Цагдаагийнхан гэмт этгээдийг эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд Москвагийн хаана, аль дүүрэгт байрлах кафед халдлага гарсныг хэлэхээс эрс татгалзсан байна.

 

“Амиа алдагсад кафены ажилчид” хэмээн нэгэн гэрч  “AFP” агентлагт ярьжээ. Хууль хяналтын байгууллагынхан энэхүү халдлагыг Оросын зэвсэгт бүлэглэлүүдүйлдсэн гэсэн бол олон нийт Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид байж магадгүй гэв.

Учир нь тус бүлэглэл Оросыг удаа дараа заналхийлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Amia bodson Putingees bolj ard tumen ni ami nasaaraa hohirch baina shuu dee?
2015-12-16