Yahoo.com: 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн түүхэн гэрээг үзэглэлээ
2015-12-16

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират улсад албан ёсны айлчлал хийхдээ Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан билээ. Дубайд үзэглэсэн энэхүү гэрээ тухайн үед нийгмийн шүүмжлэл дагуулж, эх оронч гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хүртэл гарган тавьж байсан. Рио Тинтод тал зассан, алдаатай, үр ашгийг нь 10 жилийн дараагаас л хүртэх хууль бус гэрээг үзэглэсэн буруутан болж байсан Ч.Сайханбилэг сайдын хийсэн ажил өчигдөр ажил хэрэг боллоо. Монголын эдийн засагт эерэг дохио болох том ажил эхэллээ хэмээн эдийн засагчид дүгнэлээ.


Харин монголчуудын хувьд уул уурхайн уналтаас болж ажлаа алдаад байсан олон зуун залууст ажлын байр бий болж, хөрөнгө оруулалтын тасалдлаас болж огцом өсөөд байсан ам.долларын ханш тогтворжих, дотоодын аж ахуйн нэгжүүдийн гадны хөрөнгө оруулагчидтай хийх уулзалтад эерэг мессеж боллоо. Тодруулбал, Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээг Монголын Засгийн газрын төлөөлөл болон Рио Тинто компанийн төлөөлөл өчигдөр албан ёсоор үзэглэсэн мэдээлэл дотоодын цахим мэдээллийн хэрэгслээр болон дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг зүй ёсоор татлаа.


Тухайлбал, “yahoo.com” сайт “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг урагшлуулах 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн түүхэн гэрээг үзэглэлээ” гэсэн гарчигтайгаар нийтлэл хэвлэсэн бол “Turquoise Hill Resources”-ийн албан ёсны вэб сайтад ““Turquoise Hill Resources” компани болон Рио Тинто уул уурхайн томоохон төслүүдийн нэг болох Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын 4.4 тэрбум ам.долларын гэрээнд өнөөдөр /өчигдөр/ гарын үсэг зурлаа. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг 15 арилжааны банк, Австрали, АНУ, Канадын Засгийн газрын агентуудын экспортын зээл, олон улсын санхүүгийн байгууллагын синдикатаас ханган ажиллах аж. Бүх хөрөнгө оруулалт ам.доллараар хийгдэх юм байна. “Turquoise Hill Resources” компанийн гүйцэтгэх захирал Жефф Тайгесен “Turquoise Hill Resources” болон Оюу толгой компани төсөлд тохиролцоонд хүрсэн нь Монгол болон уг төсөлд итгэх итгэлийг харуулсан түүхэн шийдвэр төдийгүй, урьд өмнө нь гарч байгаагүй томоохон амжилт гэж харж байна. Бидний зүгээс одоо Монголын Засгийн газар Рио Тинто хамтран ажиллаж, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг дуусгахыг л хүлээж байна” гэж хэлсэн байна” гэсэн мэдээлэл тавигдсан юм.

 

 


Мөн “Bloomberg.com” сайтад “Дэлхийн хоёр дахь томоохон уул уурхайн компани Рио Тинто групп Монголын зэс алтны Оюутолгойн компанийн далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдах 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэснийхээ дараа тооцоо зардлаа дахин шинэчлэх гэнэ. Тэдний үзэж буйгаар Далд уурхайн бүтээн байгуулалтад 5-6 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулагдах аж. Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Жан Себастиан Жак үүнийг “Учир нь сүүлийн зургаан сарын хугацаанд нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн” гэж Хонконгод болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд тайлбарласан байна. Мөн тэрбээр “Ирэх жилийн эхээр далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн асуудалд илүү сайн ойлголцолд хүрэх хэрэгтэй” гэжээ. Жакийн хэлснээр 15 арилжааны банк, Канад, Австрали, АНУ-ын байгууллагууд зэрэг нийт 20 зээлдүүлэгчтэй эцсийн байдлаар тохиролцоонд хүрч, 2016 оны эхний хагас гэхэд эцсийн шийдвэрээ гаргасан байх гэнэ. Хятадын хилээс 80 км орчим зайд байрлах уурхайн өргөтгөл ашиглалтад ороход 5-7 жил зарцуулагдана гэж тус компани үзэж байгаа аж” хэмээн мэдээлсэн юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд яригдсан далд уурхайн санхүүжилт шийдэгдэж, хөрөнгө оруулалтыг эхлүүлэх гэрээг үзэглэснээр олон давуу тал бий болно гэж эдийн засагчид үзэж буй юм. Эдийн засагчдын хэлж буйгаар уул уурхайн хөрөнгө оруулалт дэлхий дахинд зогссон энэ цаг үед маш том, түүхэн гэж хэлж болохуйц хөрөнгө оруулалт бөгөөд, хөгжиж буй орнуудад хийгдсэн хамгийн том хөрөнгө оруулалт юм байна.

Эхний ээлжинд ажиллах хүчин болон дотоодын аж ахуйн нэгж, эдийн засаг дахь мөнгөн урсгал нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Уг төслийн санхүүжилт нь ДНБ-ий 37 хувьтай тэнцэх юм. Гэрээ албан ёсоор зурагдсаны дараа Оюутолгой компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Эндрью Вүүдлэй, Рио Тинто компанийн Монголын талыг хариуцсан захирал С.Мөнхсүх нар мэдээлэл өгсөн юм. Эндрью Вүүдлэй хэлэхдээ “Далд уурхайн төслийн санхүүжилт батлагдсан нь Оюутолгойн хувьд нэлээн том үйл явдал болж байна. Одоогийн байдлаар олон улсын зэсийн зах зээл бэрхшээлтэй байгаа. Гэсэн хэдий ч манай уурхайн хувьд олборлолтоо ашигтай явуулаад бэлэн мөнгөний урсгал эерэг байгаа.  Оюу толгойн орд газрын нийт үнэ цэнийг 80 хувь нь далд уурхайд бий. Тэнд байгаа бүх зэс, алтны агуулга ил уурхайтай харьцуулахад гурав дахин их. Тийм учраас олон үе дамжсан олон жилийн настай үйл ажиллагаатай уурхай байгуулахад өнөөдрийн төслийн санхүүжилт зурагдсанаар чухал алхам боллоо” хэмээн мэдэгдсэн юм. Харин С.Мөнхсүх захирал “Энэ зээл маань Оюутолгойн хөрөнгөөс гадна Рио Тинтогоос давхар баталгаажуулсан санжүүжилт гэж хэлж болно.


Үүнээс хойш бүтээн байгуулалт эхлээд явахад талууд тавдугаар сард зурагдсан төлөвлөгөөнийхөө дагуу алхам алхмаар урагшлах процесс явна. Өнөөдөр уул уурхайн салбар, Оюу толгой, Рио Тинтогийн хувьд түүхэн өдөр. Олон улсын санхүүгийн зах зээлээс маш том боломжийг бидэнд олгож байна” гэв. Далд уурхайн бүтээн байгуулалт 2016 оны эхний хагас жилд эхлэх бөгөөд барилгын ажил, цахилгаан, лифт зэрэг жижиг ажлууд эхэлсэн байгаа аж. Мөн ирэх оны эхний улирлаас эхлэн ажиллах хүчээ авч эхлэх тухай сайн мэдээг уншигч таньд дуулгахад таатай байна. Гүний уурхайн олборлолт 2020 оноос эхлэнэ гэсэн тооцоолол байгаа бөгөөд хувь нийлүүлэгчдийн өмнө ТЭЗҮ-г шинэчлэх, олборлолтын ажлаа эхлэх том ажил үлдээд байгаа юм. Монгол Улсад ирэх өгөөжийн талаар албаны хүмүүс ногдол ашиг, татвар, шууд бус буюу ханган нийлүүлэгч, ажилчдын цалин гэх мэт олон талаар үр дүнгээ өгнө хэмээн тодорхойлжээ. Мөн 53 хувийг Монгол Улсын Засгийн газар авна гэж тооцоолжээ.


Хамгийн чухал нь Канадын экспорт хөгжлийн банк, Австралийн төв банк, Японы Сумимото, Мицубиши зэрэг дэхийн топ 15 арилжааны банк, дэлхийн олон улсын санхүүгийн таван байгууллага Монгол Улсад, тэр дундаа Оюутолгойд итгэж хөрөнгө оруулахаар зөвшөөрсөн нь хасах руу ороод байгаа хөрөнгө оруулалтын орчинд хамгийн том мессеж болж очих бөгөөд, улс төрийн тогтворгүй байдал, хууль эрхзүйн тодорхойгүй байдлаас болж хөрөнгөө татаад байсан гадны хөрөнгө оруулагчид эргээд Монгол Улсыг сонирхох нь дамжиггүй. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт тодорхойгүй байсан өнгөрсөн гурван жилд Монголд хөрөнгө оруулах сонирхолтой олон хүмүүсийн мөнгө эдгээр 15 банк дээр гацаад байсан билээ. Магад Монголын эдийн засагт 2015, 2016 онд дуулдаж буй хамгийн сайхан мэдээ энэ байхыг үгүйсгэхгүй.
 

 

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Өнөртогтох
Shuud.mn
Сонин хачин
хэхэх:
хар гай минь битгий худлаа хуцаад бай
2015-12-16
RIO TINTO:
Тэнэг Монголчуудаа. Энэ хөрөнгө оруулалтаар бид Гучин жилд МОНГОЛООС зөөж авч болох ЗЭС АЛТныхаа хэмжээг ХЭД ДАХИН ихэсгэлээ. Тэгээд та нараар зээлээ төлүүлнэ. Бага зэрэг УУР НАМДААХ Хэмжээний ашиг үнэртүүлнэ ээ. Тэнэг хүмүүстэй хамтран ажиллах САЙхАН. ҮХЭР МОНГОЛ МИНЬ
2015-12-16
хэхэх:
хар гай минь битгий худлаа хуцаад бай
Зочин:
tegeed chiniihaar yah yostoi ve? Garaaraa uhahuu? Bitgii iim hui negdliin ue shig setgej baildaa... Hiij baigaa ajliig demjeed ogooch!
2015-12-16
Зочин:
Za ashgui dee. Odoo nuguu gazar nutgaa zarlaa barilaa gej hutsaad baidag erhuunuud n orj ireed hamag ajil budaa bolgochihgui l bol... Yag odoo uuseed bui ediin zasgiig avrah garts bidend enenees oor baihgui. Odoo tom dugarch, tsamaan zagnaj, gadniihan geheer l shulaachid baidag met bodoj yavsan 2012-2014 on shig baij bolohgui shuu. Ted bidniig hayval bid yu ch bish, hen ch bish boldog gedegiig odoo uuseed bui hyamral haruulj, surgamj avsan gej naidaj baina. Uhaalag baitsgaay manaihaan. Hiij baigaa ajliig demjeed ogoe.
2015-12-16
zochin:
ene popuudiin ajil exelchihej xinshuu,tavchig 2 ix tenegtene xarj baigaarai
2015-12-16
irgen:
ENE IH MUNGU CHINI MANAI BAYALGIIG TSULMUH MASHIN TEHNIK BOLOJ ORJ IRNE, BID YAMAR MASHIN TEHNIK BITGII HEL , ALH HADAAS CH HIIJ CHADAH BISH
2015-12-16
Зочин:
tegeed chiniihaar yah yostoi ve? Garaaraa uhahuu? Bitgii iim hui negdliin ue shig setgej baildaa... Hiij baigaa ajliig demjeed ogooch!