Гэмт этгээдэд 16 жилийн хорих ял оноожээ
2015-12-16

Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэжээ. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхээс шүүгдэгч Б-г онц харгис хэрцгий аргаар бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 16 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Энэ оны тавдугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэгдүгээр багийн нутаг Хогийн хонхор /хог асгадаг цэгт/ гэх газар хоолойгоо хэрчүүлсэн байдалтай нас барсан хүний цогцос олдсон үйлдэлд, 2015 оны 5 сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, дээрх хэргийг Б гэгч нь үйлдсэн болохыг тогтоожээ.

 

Сэлэнгэ аймгийн сум дундын хоёрдугаар прокурорын газар яллагдагч Б-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан зүйлүүдээр ял сонсгож, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүлсэн байна. 

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
хөтөл:
манай хөтөлд болсон хэрэг байна ш дээ
2015-12-16
Зочин:
hunii ami iim untei boltsiimuu mongold
2015-12-16
ggggg:
onts hertsgiigeer hvn alahad 16 han jil vv
2015-12-16
zochin:
hun alah chen ylgui bolj bga ym bna daa
2015-12-16