Боулингийн улсын аваргууд 20-нд тодорно
2015-12-16

 

Боулингийн насанд хүрэгчдийн 2015 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-20-ны өдрүүдэд “Парк хаус” боулингийн төвд болно. Тэмцээний бүртгэл энэ сарын 19-ний 11:00-12:00 цагийн хооронд явагдана. 



Тэмцээн хасагдах журмаар явагдах аж. Энэ удаагийн тэмцээнд Монголын боуилингийн холбооны Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийн дагуу боулингийн спортын цол, зэрэгтэй 2015 оны чансааны оноотой тоглогчид оролцох эрхтэй юм байна. 

Shuud.mn
Сонин хачин