Ажлын дэд хэсэг хуралдав
2015-12-16

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий  ажлын дэд хэсгийн хуралдаан өчигдөр боллоо.

 

Хуралдаанаар, гараар хяналтын тооллого хийх заалтыг хуулийн төсөлд тусгуулах, мөн гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд өөрийн биеэр очиж бүртгүүлэхийн сацуу тэдэнд цахим шуудан, факс ашиглан бүртгүүлэх боломж олгох, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл дэх сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн тухай гомдол, маргааныг богино хугацаанд хянан шийдвэрлэх зохицуулалтыг холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тэдгээрийг хооронд нь уялдуулж нэг мөр болгох зэрэг саналаа Улсын Их Хурлын Ажлын хэсэгт хүргүүлж танилцуулахаар тогтсон байна.

 

Үүний өмнөх хуралдаанаар  ажлын дэд хэсэг нь  одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг өргөн баригдсан 3 хуулийн төсөлтэй харьцуулсан судалгаа гаргажээ. Ажлын дэд хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн ахалж байна.

Shuud.mn
Сонин хачин