Үндсэн хуулийн цэц хуралдана
2015-12-16

Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн заалтаар иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн шүүхэд хандах эрхийг хязгаарлаж, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлжээ.

 

Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин