Хар салхиар дөрвөн хүн амиа алджээ

АНУ-ын Цаг уурын хүрээлэнгээс анхааруулж байснаар “Мелор” хэмээх хар салхи 185 км/цагийн хурдтайгаар Филиппинийг дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тус улсын Онцгой, аврах албанаас мэдээлснээр “Хар салхины улмаас дөрвөн хүн амиа алдаж, 11 хүн гэмтсэн. Амиа алдагсдын дунд бага насны хоёр хүүхэд байгаа. Тэдний цогцсыг нуранги дороос гаргана авсан” гэсэн байна. Филиппинийн удирдлагууд “Мелор” хар салхи дайран өнгөрөхөөс урьтаж, 700 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байсан гэжээ.
“Мелор” хар салхи Өмнөд Хятадын тэнгис рүү чиглэж байна. Филиппин энэ онд хар салхи, газар хөдлөлтийн уршгаар 100 орчим иргэнээ алджээ. Өнгөрсөн 2013 онд тус улсыг “Хаян” хар салхи дайран өнгөрч, 10 мянган хүний аминд хүрсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ