Хван Гё Ан-ыг Ерөнхий сайд албан ёсоор угтан авлаа
2015-12-16

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Бүгд Найрамдах Солонгос Улс ын 44 дэх Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүнийг дөнгөж сая Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Засгийн газрын гишүүд албан ёсоор угтан авлаа.

 

Хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн энэ айлчлалаар  хоёр орны зам тээвэр, аж үйлдвэр, эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдийг байгуулж, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцоно.

 

Айлчлалын үеэр БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхана.

 

Энэхүү айлчлал нь БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хан Дон 2001 онд манай улсад айлчилснаас хойш 14 жилийн дараа хийгдэж буй хоёр дахь удаагийн айлчлал аж.

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
tulga:
Hurdhan 2 oron vizgui zorchidog boloh tuhai yariltsaachee tegvel ene olon tsalingui shahuu ajillaj bgaa zaluus bogino hugatsaand nogoon olj teriigee mongoldoo horongo oruulanasdee
2015-12-16
bat:
Nuruugaar bol xenees ch dutax yum alga, manai ES
2015-12-16
Зочин:
Сайханбилэг азгүй юмаа Ядаж байхад энэ өглөөний их утааг яанаа
2015-12-16